Монголдоо хамгийн том, худалдаа үйлчилгээний цогцолбор төв болох Дүнжингарав төслийн эхний үе шатны барилга байгууламж нь 66 000 м.кв талбайтай Д1, Д2, B2 болон B3 блок барилгаас бүрдэж байна.
Ашиглалтанд орсон үедээ 15 мянган хүнийг ажлын байраар хангаж, өдөрт 150 000-200 000 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай тус төвийг энэ онд багтаан бүрэн ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ.
Эхний удаад дээрхи 4 блокийн 17 800 м.кв талбай бүхий Д1, B2 блокийн барилгын ажил дуусаж уг барилгыг Барилга, хот байгуулалтын яамнаас томилогдсон улсын комисс хүлээж авлаа.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав төсөл нь 260 000 м2 талбай бүхий бүх төрлийн хүнс, барааны бөөний болон жижиглэнгийн худалдаа, гаалийн баталгаат агуулах терминалын байгууламж, нийт 35 000 автомашины зогсоол, 5000 хүнд нэгэн зэрэг үйлчлэх хүчин чадалтай олон үндэстний хоолны ресторан, хурлын заал, үзвэр үйлчилгээ, зочид буудал, оффис зэрэг барилга байгууламжтай байх юм байна.