logo
Д.Ганхуяг:

Д.Ганхуяг: "Монгол 9З" бензин гарснаар нэг тонн шатахууны экспортын үнэ буурсан

2013/05/23

Уул уурхайн сайд Д.Ганхуягтай ярилцлаа.

-Тамсагийн нефть “Монгол 93” бензин болж худалдаанд гарлаа. Ямар гэрээ хэлэлцээ, тохиролцооны үндсэн дээр уг асуудлыг зохицуулав?

-Нэгдүгээр сард болсон Монгол-Хятадын Засгийн газар хоорондын эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хуралдааны үеэр энэ асуудлыг шийдсэн. Тодруулбал, манайхаас урд хөршид экспортолж буй газрын тосыг Хөх хотод нэрдэг. Матадын талаас олборлож буй газрын тосныхоо тодорхой хувийг нь бензин болгоод эргүүлж авах хүсэлт тавьсан гэсэн үг. Энэ саналыг Хятадын тал зөвшөөрсөн. Газрын тос нийлүүлэх гэрээнд ч энэ асуудлыг тусгаж өгсөн байсан. Монгол Улсад олборлон экспортлогдож буй газрын тосны үнэ Сингапурын хөрөнгийн бирж дээр Дачин-33 нэрээр үнэлэгддэг. Манай газрын тосны энэ үнэд суурилан "МГЛ-93" шатахууны үнэ тогтоогдож байгаа. Түүхий тосны биржийн үнээс бүтээгдэхүүний үнийг тооцдог нь олон улсын жишиг бий.

-Сард хэдэн тонн “Монгол 93” бензин нийлүүлэгдэх юм бол. Тодруулбал, Монгол Улсын шатахууны сарын хэрэгцээний хэдэн хувийг хангана гэсэн үг вэ?

-Урд хөршөөс сард 10 мянган тонн хүртэл хэмжээтэй шатахуун нийлүүлэгдэнэ. Одоогоор “Монгол 93" бензин нь АИ-92 бензиний нийт зах зээлийн 25 орчим хувийг эзлэхээр байна. Түүнчлэн сард дунджаар 40 орчим мянган тонн түүхий тос экспортлон гаргаж байдаг. Үүнийхээ 25 орчим хувийг бензин болгон авч байна гэсэн үг. Цаашид бид газрын тосоо өөрсдөө боловсруулах, мөн нүүрсийг шингэрүүлэх болон шатдаг чанараа ашиглан шатахуун гаргаж авах төлөвлөгөөтэй байна. Хэрвээ төлөвлөгөөгөө биелүүлж чадвал эх орныхоо хэрэгцээг бүрэн хангана гэсэн үг. Улмаар шатахуун экспортлох хэмжээнд хүрэх ч магадлал бий.

-Одоо ОХУ-аас авч байгаа шатахуунаас чанар нь муу гэсэн яриа гарчээ. Энэ үнэн үү. Яг ямар чанарын бензин бэ?

‘МGL 9З" бензин нь байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө багатай бүтээгдэхүүн гэдэг дүгнэлттэй хамт орж ирсэн.

-“МGL 9З" гэх бензинийг нэрж буй Хөх хотын үйлдвэр нь сүүлийн үеийн техникээр тоноглогдсон, орчин үеийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай юм билээ. Тиймээс ‘‘МGL 9З" бензин нь байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө багатай бүтээгдэхүүн гэдэг дүгнэлттэй хамт орж ирсэн. Түүнчлэн манай улсын холбогдох стандартын шаардлагыг бүрэн хангаж байгаа. Шууд хэлбэл олон улсын хэмжигдэхүүнээр бол евро-2 стандартын бүтээгдэхүүн байгаа. Хойд хөршөөс авч байгаа бүтээгдэхүүн болон манай стандартын үзүүлэлттэй харьцуулахад октаны агууламж нь 1.5 нэгжээр илүү байгаа нь дутуу шаталтаас үүсэх хорт хийг бага ялгаруулна гэсэн үг. Мөн давирхай, хар тугалганы агууламж ч евро-2 стандартад зааснаас бага байгаа.

-Солонгосоос бензин худалдаж авах тухай ярьж байгаа гэсэн үү. Хэдий хэмжээний ямар бензин авах гээд байгаа юм бэ?

-Импортлогч аж ахуйн нэгжүүд Солонгос улсын зарим компаниудтай гэрээ хийж дизелийн түлш авч байгаа. Өнөөдрийн байдлаар нийт 23000 тонн дизель түлш импортолсон байна. Цаашид энэ байдал хэвийн үргэлжилнэ.

-Манай орон нэг улсын шатахууны хараат байдлаас гарах арга замыг хайж байна. Удахгүй нефть нэрэх үйлдвэр барина. Энэ асуудал юу болж байгаа вэ?

-Саяхан Засгийн газрын хурлаар ”Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр”-т төрийн эзэмшлийн хувь хэмжээг 51, түүнээс дээш байх шийдвэрийг гаргасан. Мөн ”Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр” компанид газрын тос боловсруулах зөвшөөрөл олгохоор боллоо. Энэ үйлдвэрийг 2016 онд багтаан ашиглалтад оруулах зорилготой ажиллаж байна. Дархан газрын тос боловсруулах үйлдвэрийн техникийн зураг төсөл хийх гэрээг Японы талтай энэ сарын 16-ны өдөр байгуулсан. Энэ зураг төсөл зургаан сар гаруйн дотор бэлэн болно гэж үзэж байгаа.

-Газрын тосны үйлдвэр баригдвал дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй гэсэн мэдээлэл бас гараад байгаа?

-Бидний тооцоогоор хоногт 44 мянган баррель буюу жилд сая тонн газрын тос боловсруулна. Ингэхдээ нийт долоон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргахаас евро-5 стандартын шаардлагыг хангасан 95, 98, дизель түлш, онгоцны шатахуун, мазут, замын битуми зэргийг үйлдвэрлэх юм. Урьдчилсан тооцоогоор бензин болон дизель түлшний жилийн хэрэглээний 75 орчим хувийг хангахаар байгаа.

-Нефтийн үйлдвэрийн түүхий эдийг хаанаас хангах гэж байна. Оросууд бидэнд түүний нефть нийлүүлнэ гэсэн баталгаа байгаа юу. Энэ тал дээр ямар яриа хэлцэл хийгдэж байгаа бол?

-Дотоодын эх үүсвэрт тулгуурлах зорилго тавьж байна. Гэхдээ одоогийн байдлаар манай улсын олборлолт жилд нэг сая тонноос хэтрэхгүй байгаа учраас нэг хэсэгтээ гаднаас авах нь дамжиггүй. Тиймээс олон хувилбарыг барьж аван судалж эхэлсэн. Хаанаас, хэнээс авбал үнэ хямд, нийлүүлэлт их байх вэ гээд; Эдгээрийн нэг нь Монгол Улсад олборлож БНХАУ-д экспортолж байгаа түүхий тосыг ОХУ-тай “своп” хийж шийдвэрлэх тухай асуудал. Үүнийг боломжтой гэж үзэн холбогдох талуудтай яриа хэлцэл хийж байна.
ОХУ-тай “своп” хийснээр дотоодод олборлож буй тосыг тээвэрлэх зардлыг хэмнэх ач холбогдолтой.

“Своп” гэдэг нь Хятад улсад экспортолсон газрын тосны хэмжээтэй тэнцүү буюу түүнээс дээш хэмжээтэй газрынтосыгхойд хөршөөс авах нөхцөлийг тохирно гэсэн үг.

-“МGL 93” бензин худалдаалагдаж эхэлснээр Роснефтиэс авч байгаа шатахууны үнэ буурсан уу?

-Түүхий газрын тосны худалдааны тухайд олон улсын эрх зүйн орчин маш ойлгомжтой байдаг. Манай хоёр хөрш Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнууд. Дээр ярьсан түүхий газрын тос нийлүүлэх, худалдан авах своп нөхцөлөө гэрээ, хэлэлцээр болгож шийдэх юм. Роснефтиэс тавдугаар сард нийлүүлэгдэх шатахууны үнэ төрөл бүр дээрээ 150-260 орчим ам.доллараар буурахаар болсон. Ингэж үнэ буурсан шатахуун тавдугаар сарын дундаас хойш манайд нийл үүлэгдэж эхэлж байна. Ингээд ирэх зургадугаар сар гэхэд шатахууны үнэ тус бүртээ 50 төгрөгөөр буурах боломжтой. Үүний төлөө Газрын тосны газар ажиллаж байгаа.

-Шатахууны асуудлыг ингэж шийдэхээр болж. Харин уул уурхайн салбарт хоёр толгойн асуудал маргаан дагуулсаар байна. Тавантолгой л гэхэд үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байж их өрөнд унасан байгаа?

-Өнгөрсөн онд Засгийн газар байгуулагдахад урд хөршийн эдийн засаг савлаж нүүрсний үнэ 20 орчим хувиар буурсан байсан. Нүүрсний үнэ унаснаас гадна олборлосон нүүрсээ автомашинаар тээвэрлэж байгаа нь өртөг, зардлыг улам нэмж байна. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн зээл авах гэрээнд бүтээгдэхүүний үнийг тооцох аргачлал нь манай талд ашиггүйгээр тусч байгаа. Үүний зэрэгцээ ганц компанид нүүрсээ нийлүүлэх нөхцөлийг заасан нь өрсөлдөөнгүй болгож нэг компани Монголын нүүрсэнд монополь эрх тогтоох боломжийг бий болгосон. Үүнээс гарах арга зам нь дэд бүтэц тавих. Ингэж л Тавантолгойн нүүрсний үнэ цэнэ өсч, зардал багасна.

Төмөр зам тавигдсанаар бүтээгдэхүүний борлууlаlтын зардал гурав дахин буурах тооцоо гарч байна. Мөн Япон, БНСУ зэрэг орны компаниудад бүтээгдэхүүн нийлүүлэх боломж бүрдэж, худалдан авалтад бодит өрсөлдөөн үүснэ. Өмнөх Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн авсан зээлийн 70 орчим хувийг Хүний хөгжил санд татаж аваад тараасан. Энэ нь компанийг санхүүгийн хувьд хүнд байдалд ороход хамгийн их нөлөөлсөн. Тиймээс Хөгжлийн банкнаас зээл олгож асуудлыг шийдэхээр болсон. “Чалко”-той хийсэн гэрээнд манай тал л буруутай.

-Ер нь гэрээний нөхцол муугаас Тавантолгойн ажил зогссон юм биш. Еренхий сайд Н.Алтанхуягийн оролцоотой үйл ажиллагаа нь зогссон гэх яриа гарах боллоо?

-Тухайн үед нүүрсийг нийлүүлсэн бол ихээхэн алдагдал хүлээхээр байсан. Үүнийг ажлын хэсэг, Засгийн газар, сонин хэвлэлээр ч хангалттай ярилаа. Харин одоо “Эрдэнэс Тавантолгой” компани Чалко компанитай хамгийн сүүлд хийсэн хэлэлцээрийн дагуу хоёр тал тээврийн зардлыг хэмнэх шийдвэр гаргасан. Үүний дагуу нүүрс экспортлогдож байгаа.

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнгийн эхнэр, Н.Алтанхуяг сайдын дүү Уянгын компани 17 тэрбум төгрөгийн шаардлагагуй гэрээ хийсэн гэх мэтээр асуудал ундраад байна л даа?

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 0.21 хувь буюу 28.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 30.9 сая ширхэг хувьцааг нийт 1523 аж ахуйн нэгж байгууллага эзэмшиж байсан.

-Уг нь Ерөнхий сайд энэ асуудлаар УИХ дахь цөөнхийн бүлгийг асуухад хангалттай тайлбар өгөх шиг болсон. Ер нь ямар ч улстөрчийн ах дүү ,төрөл төрөгсөд эсвэл албан ёсоор хувь эзэмшдэг компани нь бизнес хийж. тендерт оролцож болохгүй гэж үү. Хэрвээ энэ боломжуудыг нь хаачихвал тэд яаж амьдрах юм. Асуудлыг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй, Улстөрч-дийн компаниудын үйл ажиллагаа нь олон нийтэд ил байх нь чухал. УИХ дээр сонссоноор Цагаан хадны орчим газартай компаниуд нүүрсийг шилжүүлэн ачих, тээвэрлэх бизнес эрхэлдэг юм байна.

“Эрдэнэс Тавантолгой” компани өөрөө энэ бизнесийг эрхлэх шаардлагагүй учир уралдаант шалгаруулалт явуулсан юм байна гэж ойлгосон. Гэхдээ тэр уралдаант шалгаруулалт өнөөдөр утгаа алдсан байх. Учир нь “Эрдэнэс Таван-толгой” компанийн удирдлага дөрөвдүгээр сарын сүүлчээр “Чалко” компанитай хэлэлцээр хийж тээврийн зардал хэмнэх зорилгоор шилжүүлэн ачилт хийхгүй уурхай дээрээс ачсан нүүрсээ шууд хил гаргаж байхаар болсон байна лээ.

-Тавантолгойн хувьцааг эзэмшихээр үндэсний үйлдвэрлэгчид 29 тэрбум төгрөг улсад төлсөн. Гэвч ойрын хугацаанд IРО хийгдэхгүй учраас мөнгоө буцааж авч болно гэж Засгийн газраас мэдэгдсэн гэж үнэн үү?

-2012 оны арванхоёрдугаар сарын 20-ны байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 0.21 хувь буюу 28.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 30.9 сая ширхэг хувьцааг нийт 1523 аж ахуйн нэгж байгууллага эзэмшиж байсан. Харин саяхан Засгийн газар тогтоол гаргаж хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн хувьцааг нь эргүүлэн худалдаж авахаар шийдвэрлэсэн. Энэ нь бас л бэлэн мөнгөний амлалт, сонгуультай холбоотой шийдвэрээс болсон юм билээ. Өмнөх Засгийн газар 2012 оны УИХ-ын сонгуулийн үед ЭрдэнэсТавантолгой компанийн IРО-г гаргах болоогүй байхад компаниудыг хувьцааг хүсэлтэй бол мөнгөө тодорхой хугацаанд багтааж хий гэсэн шийдвэр гаргасан байсан. Үүнтэй холбоотойгоор үндэсний үйлдвэрлэгчид 28.8 тэрбум төгрөгийг Сангийн яаманд төвлөрүүлсэн байсан.

-Хэрвээ үндэсний үйлдвэрлэгчдийн 28.8 тэрбум төгрөг нь өөрсдөд нь байсан бол эргэлтэд оруулж багагүй ашиг хүртсэн байх нь ойлгомжтой. Ийм гомдол ч байгаа гэж сонсон?

-Багадаа л хадгаламжийн хүүгээр хохирсон нь тодорхой л доо. Эдгээр компаниуд одоо мөнгөө буцааж авсан ч “Эрдэнэс Тавантолгой” ХК IРО хийх үед нэрлэсэн үнээр хувьцаа авах бодомжийг дахин олгох нь зүйтэй байх.

-Бас Оюутолгойн гэрээг өөрчлөх асуудал юу болж байгаа бол. Гэрээг өөрчлөх хэлэлцээр нууц байдалд явагдаж олигтой мэдээлэл өгөлгүйгээр асуудал намжлаа?

-Уг нь хувь нийлүүлэгчдийн хурал бүрийн дараа олон нийтэд мэдээлэл өгч байгаа. Хоёр тал хэлэлцээр хийх зарчмаа тохирсон. Зарчимдаа маргаантай зүйлээ нууцалж, санал нийлсэн асуудлаа олон нийтэд мэдээлж байхаар оруулсан байгаа.

Удахгүй Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурал дахиад болно. Одоогоор төслийн анхны хөрөнгө оруулалт нь хоёр тэрбум гаруй ам.доллараар буюу 40 гаруй хувиар хэтэрсэн шалтгааныг ТЭЗҮ-д заасны дагуу гүйцэтгэлийн санхүүгийн баримтад үндэслэн шалган тодруулахаар ажпын хэсэг ажиллаж байна. Энэ баримтын шалгалтыг хийх нь зохистой гэдэг дээр Хувь нийлүүлэгчид тохирсон ахиц гарахын дохио гэж ойлгож байгаа. Гэхдээ ажлын хэсэг хэтэрхий удаан ажиллаж байна. Энэ нь ч бас л шалтгаантай бололтой юм. Тодруулбал, шаардлагатай баримт материалуудыг Оюутолгой компанийн зүгээс гаргаж өгөхдөө хугацаа алдаж байгаа гэсэн. Эхлээд энэ ажлыг дуусгаж байж дараагийн асуудлыг ярилцахаар тохирчихоод л хүлээж байна.

Нийтлэлч:Л.Мөнхтөр

Эх сурвалж:Сонин: Өдрийн сонин

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш