logo
Ким Чен Ун  тусгай төлөөлөгчөө БНХАУ-д илгээв

Ким Чен Ун тусгай төлөөлөгчөө БНХАУ-д илгээв

2013/05/23
Умард Солонгосын удирдагч Ким Чен  Уны тусгай төлөөлөгч Солонгосын армийн улс төрийн ерөнхий газрын дарга Чхве Рён Хэ Хятад улс руу айчлал хийхээр морджээ. Энэ тухай тус улсын KCNA агентлаг уламжилжээ. Айлчлалын зорилгыг дурдаагүй байна.
Өнгөрсөн хоёр дахь өдөр Өмнөд солонгосын ГХЯ-ны тэргүүн Юн Бен Се мэдэгдэхдээ, Пхеньяны сүүлийн алхмуудыг, тухайлбал, сүүлийн амралтын өдрүүдийн болон даваа гарагт явуулсан ойрын зайны пуужингуудыг хөөргөсөн Умард Солонгосын энэхүү явдал нь Хятадын хувьд урьд өмнө гарч байгаагүй хонхны дуу байлаа гэжээ.

Өмнө нь уламжилж байснаар, Умард Солонгос нь 5-р сарын 5-нд БНХАУ-ын хилийн усанд хятадын загасчны хөлөг онгоцыг багийн хамт баривчилсан бөгөөд тэднийг чөлөөлөхийн тулд хятадын ГХЯ идэвхтэй ажилласан юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш