logo
Оройн хоолондоо нүүрс ус хэрэглэхгүй байх нь жин хасахад тустай юу?

Оройн хоолондоо нүүрс ус хэрэглэхгүй байх нь жин хасахад тустай юу?

2013/05/23
Хэдэн долоо хоногийн өмнөхөн би багын найзтайгаа уулзаж билээ. Бид олон жил үерхсэн бөгөөд тэр үед нэлээд бүдүүн том биетэй хүүхэд байсан юмдаг. Гэтэл одоо нэлээд туранхай болчихсон, миний тооцоолсноор лав 10 гаруй кг жин  хасчихсан харагдав. Намайг жин хассаныг нь магтсаны дараа тэрээр “Би оройн 5 цагаас хойш нүүрс ус хэрэглэхээ бүр больсон”  (гурил, будаа, төмс, чихэр, хүнсний ногоо) гэж нууцаа задалсан юм.    

Би уг нь найз нөхөддөө хоол тэжээлийн талаар зөвлөгөө өгдөггүй юм, мэдээжийн хэрэг  тэд асуугаагүй бол шүү дээ.


Гэвч иймэрхүү явдал тохиолдвол өөрийн эрхгүй “чамайг эрүүл хүнс болох жимс , хүнсний ногоо идэхээ болиогүй гэдэгт найдаж байна”, гэж хэлдэг юм. Эсвэл “гол утга учир нь чи өдрийн хэдийд нь нүүрс ус хэрэглэдэгт бус харин бага хэмжээтэй идэхэд л оршдог юм шүү дээ” гэж хэлдэг юм.  Гэхдээ би хүмүүс өөрсдөдөө таарч  тохирсон хооллох дэглэмээ  олчихоод байхад түүнийг нь буруушааж өөрчлөхийг бодохгүй байна.

Нүүрс усныхаа хэрэглээг багасгах тухай санаа (дашрамд хэлэхэд, хоолны ийм дэглэм бол үнэндээ будаа, талх, төмс , гоймон мэтийн  цардуул ихтэй нүүр усны найрлагатай хүнсэнд хамаатай болохоос  жимс, жимсгэнэ, хүнсний ногоо мэтийн эрүүл нүүр усанд хамаарахгүй) хүмүүс  үүнийг “хооллох дүрэм” болгож “Би долоо хоногт нэг удаа амттан иддэг” гэдэг юм уу “Би хооллох  бүрдээ заавал уурагтай хүнс иддэг” гэх маягаар  хэрэглэвэл   үр ашгаа өгдөг. Та оройн хоолондоо нүүр ус хэрэглэдэг байгаад одоо больсон учраас таргалахгүй байгаа юм. Оройны хоолондоо иддэг будаа, төмс, гоймон, гурилаа багасгаснаар та нэлээд хэдэн зуун калори илчлэгээ амархан хасчихаж байна гэсэн үг юм.  Нүүр ус бага хэрэглэсний үр ашиг ингэж л гардаг билээ.

Энэ нь зарим хүнсийг, тухайлбал уургийг нүүрс устай хамт  хольж идэж болохгүй гэсэн хуучны номлол заншилтай адилхан зүйл. Та хэрэв ийм зүйлд итгээд нүүрс ус иддэггүй бол авч буй илчлэгээ шууд хасаад байх боломж танд байна.  Та өглөөдөө өндөг, талх, жимс гурвыг хамтад нь идэж болохгүй гэсэн үг шүү дээ. Аль нэгийг нь дангаар нь идэх болно гэсэн үг.  Гэхдээ хүнс хольж хачирлаж идэх тухайд ямар нэгэн ид шид үүнд байхгүй. Энэ зүгээр л хольсон ч холиогүй ч, та бага хэмжээтэй идэж тухай л яриа байгаа юм.

Нүүрс ус бага хэмжээтэй хэрэглэх нь зарим хүнд сайн үр дүнтэй гэдэг тухайд бол гол учир шалтгаан нь оройны хоол хэмжээгээрээ бусдаасаа илүү их байдаг. Тэгэхээр оройдоо цардуул идэхээ больсноор ч жингээ хасаад байгаа юм биш харин орой идэж байснаасаа одоо бага хэмжээтэй хүнс идсэний л үр дүн юм. Тэр их хэмжээний цардуул ихтэй хүнс - будаа, татсан гурил, гоймон, төмсний оронд илүү их хэмжээтэй ч ногоо идсэнээр их хэмжээний калори хасаж байна гэсэн үг.

Хоолоо хольж хачирлаж идэх болон нүүрс усны хэрэглээгээ багасгахын аль аль нь зөвхөн авч буй илчлэгийнхээ хэмжээг хязгаарлахад тустай арга зам байж болох юм. Эдгээр нь зөвхөн арга зам байлаа гээд болохгүй нь юу байхав? Та сайтар тэнцвэржүүлсэн хоол хүнсээ идээд авах ёстой аминдэм, эрдэс бодисуудаа авч чадаж л байвал хоолоо баруун гараараа иднэ үү, зүүн гараараа иднэ үү, эсвэл өдөр бүр зөвхөн нэг өнгийн хүнс иднэ үү (миний өвчтөнүүдийн нэг нь ингэж үзээд бүтэлгүйтсэн гэсэн) үүнд ялгаа байхгүй.

Та өдөр ч юм уу, орой ч юм уу, хэдийд ч гэсэн идэх ёстой хэмжээгээ л хэтрүүлээд идчих юм бол нүүрс ус байсан ч байгаагүй ч ялгаагүй, илүүдэл жингээ хасаж чадахгүй. Нүүрс усаа багасгах хоолны дэглэм зарим хүмүүст яагаад нөлөө үзүүлдэггүй вэ гэхээр учир шалтгаан нь тэд бүхэл өдрийн турш аль нэгтээ өдрийнхөө авах ёстой нүүрс усаа хэтрүүлээд авчихдаг юм.

Herbalife-ийн Хоол, хүнс тэжээлийн зөвлөх Сьюзан Бовэрман
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш