logo
УБ хот дах аймгуудын залуучуудын холбоодыг байгуулж эхэлжээ

УБ хот дах аймгуудын залуучуудын холбоодыг байгуулж эхэлжээ

2013/05/23
Өнгөрсөн 4-р сараас эхлэн хөдөө орон нутгийн залуучуудтайгаа уулзаж, аймгуудын залуучуудын чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа МЗХ-ныхон мөн нийслэл хотод сурч ажиллаж амьдарч байгаа аймгуудын залуучуудын холбоог байгуулж эхэлжээ. Хөдөө орон нутгийн залуучуудаа хамруулан, тэдний идэвхи оролцоог дэмжих, нэг алсын хараа зорилгод нэгтгэхийн тулд энэхүү холбоодыг байгуулж байгаа гэнэ. Тус холбоодыг байгуулах залуучуудын уулзалтууд нь энэ сарын 20-ноос эхлэн 31-ны хооронд зохион байгуулагдах юм байна. МЗХ-ныхон V/20-нд Архангай, V/21-нд Баян-өлгий, Орхон, V/22-нд Баянхонгор, Өвөрхангай аймгийн УБ хот дах залуучуудын холбоог байгуулсан бол V/23-нд буюу өнөөдөр Булган, Өмнөговь аймгийн залуучуудын холбоодыг байгуулах гэнэ. Харин маргааш буюу V/24-нд 11:00 цагаас Говь-алтай, 17:00 цагаас Сүхбаатар, V/25-нд 11:00 цагаас Говь-сүмбэр, 17:00 цагаас Сэлэнгэ, V/27-нд 11:00 цагаас Дархан-уул, 17:00 цагаас Төв, V/28-нд 11:00 цагаас Дорноговь, 17:00 цагаас Увс, V/29-нд 11:00 цагаас Дорнод, 17:00 цагаас Ховд, V/30-нд 11:00 цагаас Дундговь, 17:00 цагаас Хөвсгөл, V/31-нд 11:00 цагаас Завхан, 17:00 цагаас Хэнтий аймгуудын УБ хот дах залуучуудын холбоо байгуулах хурал болох хуваарьтай байгаа юм байна. Энэхүү уулзалтуудад хөдөө орон нутгийн залуучууд идэвхтэй хамрагдаж оролцож байгаа гэдгийг зохион байгуулагчид хэлж байгаа юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш