Нигерийн армийн цэргүүд зүүн хойд хэсгийн Майдугури хотод тусгай ажиллагаа явуулж, “Боко Харам” бүлэглэлийн 120 дайчинг нэг дор баривчилсан байна. Нигерийн цэргийнхэн “Боко Харам” бүлэглэлийн дайчдыг өөрсдийн толгойлогчийг оршуулах ёслол хийж байх үеэр нь гэнэдүүлэн дайрсан аж. Түүнчлэн армийн цэргүүд тусгай ажиллагааны үеэр “Боко Харам” бүлэглэлийн дайчдын хяналтад байсан хойд хэсгийн таван хотыг чөлөөлжээ.
Үүнээс өмнө өнгөрсөн долоо хоногт “Боко Харам” бүлэглэлийн дайчид Нигерийн зүүн хойд хэсэгт томоохон хэмжээний дайралт довтолгоо хийж, олон хүний амийг хөнөөсний улмаас Ерөнхийлөгч Гүдлак Жонатан гурван мужид онц байдал зарласан юм. Нигерийн Борно, Йобе, Адамава мужуудад онц байдал зарласны дараагаас армийн 2000 цэрэг зэвсэгт дайчдын халдлага дайралтын эсрэг үүрэг гүйцэтгэж байгаагийн 1000-ыг нь Адамава мужид төвлөрүүлсэн гэнэ.