logo
“Ерөнхий сайдын 30 минут” хоёр дахиа боллоо

“Ерөнхий сайдын 30 минут” хоёр дахиа боллоо

2013/05/24
Ерөнхий сайдын 30 минут” сэтгүүчдийн асуултад хариулдаг уулзалт Төрийн ордонд хоёр дахиа боллоо. Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулзалтын эхэнд,  Багш бэлтгэдэг их, дээд сургуулийн элсэлтийн чанарт бодлогын зохицуулалт хийх шийдвэрийг Засгийн газар өнгөрсөн долоо хоногт гаргасан. Төрийн өмчийн их, дээд сургуульд  элсэгч элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийн 70 хувийг, түүнээс дээш оноо авбал бүрэн чөлөөлнө.

Орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд барилгын компаниудыг дэмжихэд 380 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Байшин үйлдвэрлэх комбинат төсөлд шаардагдах хөрөнгийн бондын хөрөнгөөс санхүүжүүлэх шийдвэр гаргалаа. Нийт хөрөнгийг гуравны нэг буюу 14 сая долларын санхүүжилтийг хийлээ. Энэ төслийн хүрээнд нэг ээлжинд 5000 айлын орон сууц угсарна, 2500 ажлын байр бий болно.

Засгийн газрын иргэдээ сонсох “11 11” төвийг олон улсын шинжээчид үнэлж, эхний ээлжинд Малайзийн Засгийн газарт танилцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. 21 аймагт ийм нээлттэй утас ажиллаж эхэлсэн.  

Үлэг гүрвэлийн олдвор маань эх орондоо ирлээ. Олон нийтэд хүүхдийн баяраар үзүүлнэ.

Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж нийслэлийн удирдлагууд  тендер зарлаж худалдан авалт хийхдээ аль болох дотоодын бүтээгдэхүүнээ авч эхэлж байна. 

Монгол улс 2016 онд тандалт судалгаа, холбооны хиймэл дагуул хөөргөнө. Боловсон хүчнээ бэлтгэж байгаа. Энэ хүрээнд оюутнуудын дунд КАНСАТ тэмцээн болж, пуужин хөөргөлөө.

Увс аймагт бензин 80 төгрөгөөр хямдарлаа. Ховд аймгийн удирдлагууд нутгийнхаа иргэдэд Хөшөөтийн уурхайн нүүрсийг 1 тн-ийг нь 2 дахин хямдруулж 14 000 төгрөгөөр өгч байна гэхчлэн өнгөрсөн долоо хоногт болсон зарим үйл явдлын талаар Ерөнхий сайд товч мэдээлэл хийгээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш