ОХУ-ын Тула мужийн Ефремов хотод хүчтэй хуй салхи гарсны улмаас тус хотод онцгой дэглэм тогтоожээ. Байгалийн гамшигийн улмаас 213 барилга, объектуудад гэмтэл учирсаны дотор 179 орон сууцны барилга байгаа бөгөөд тэдгээрт 5 мянга орчим хүн амьдардаг аж. 50 гаруй ургаа мод болон 15 шонгийн мод унажээ. 20 байшин гэрэл цахилгаангүй болоод байна. 20 хүн эмнэлгийн туслалцаа авахаар ханджээ. Тэдгээрийн 3 нь хүүхдүүд байв.
Гамшигийн газар байгалийн сүйрлийн уршгийг арилгах багийнхан эрчимтэй ажиллаж байна. Тэдний нийт тоо 3,5 мянга давж буй юм. Одоогийн байдлаар 6 км урттай замыг цэвэрлэж, 400 шоо метр барилгын хогийг ачжээ. Гамшигийн газарт Липецк болон Орлов мужуудаас тусгай отрядуудыг туслалцуулахаар илгээжээ.