logo
Лондонгийн гудамжинд  нэгэн цэргийн албан хаагчийн амийг хөнөөжээ

Лондонгийн гудамжинд нэгэн цэргийн албан хаагчийн амийг хөнөөжээ

2013/05/24
Лондонгийн зүүн-өмнөд хэсэгт өчигдөр лалын шашинтай хоёр этгээд Британий зэвсэгт хүчний цэргийн албан хаагчийн амийг өдрийн цагаар хөнөөжээ. Өдрийн хоёр цагийн орчимд өнгөт арьстай хоёр залуу автомашинаар нэгэн цэргийн албан хаагчийг дайраад, дараа нь  түүнийг олон удаа хутгаар сийчэж, тэр ч бүү хэл толгойг нь тасдах гэж оролдож байжээ. Аллага хийж байх үедээ гэмт хэрэгтнүүд “Аллах акбар” гэж хашгирч байжээ. Гэмт хэрэгтнүүдийн нэг нь гудамжаар явж байсан хүмүүсийг тэдний золиос болсон хүний дэргэд өөрсдийнхөө зургийг ав гэж шаарджээ. Нөгөө нэг гэмт этгээд нь “мусульманчууд өдөр бүр амиа алдаж байдаг “ учраас тэр цэргийн албан хаагчийг алсан гэжээ.

“Биднийг зүгээр тайван байлгахгүй бол,бид ч та бүхнийг бас тайван байлгахгүй” гэж алуурчин мэдэгджээ. Үүний дараа гэмт этгээдүүд рүү цагдагийнхан гал нээжээ. Гэмт этгээдүүдийг шархадуулсаны дараа тэднийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэд одоо хорионд байна. Британий эрх баригчид эл явдлыг террорист халдлага хэмээн нэрлэжээ. Их Британий ерөнхий сайд Дэвид Кэмерон Францад хийж байсан айлчлалаа тасалж, Лондонд буцаж иржээ.НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Расмуссен Лондонд гарсан балмад ажиллагааг буруушаав. Британий мусульман шашны зөвлөл ч  эл гэмт хэргийг мөн буруушаажээ.

Гэмт хэрэг гарсны дараа Вулич дүүрэгт Аглийн батлан хамгаалах лигийн хэт барууны байгууллагын идэвхтэнүүд болон цагдаагийнхны хооронд мөргөлдөөн гарсан. Идэвхтэнүүд расист уриануудыг хашгирч, шилжин суурьшигчдыг болон лалын шашныг дэлгэрүүлэхийг эсэргүүцжээ. Түүнчлэн тэд лхагва гаригийн үдэш лалын шашны сүм рүү хоёр ч удаа дайрах гэж оролджээ.










 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш