logo
Хаврын гоёл наадмын шилдгүүдийг нэрлэж байна

Хаврын гоёл наадмын шилдгүүдийг нэрлэж байна

2013/05/24


 “Хаврын гоёл-2013” наадам өчигдөр болж ялагчдаа тодрууллаа.  Монголын дизайнеруудын холбооноос 18 дахь удаагаа зохиож буй уг наадамд ШУТИС, МУБИС, СУИС, Их засаг их сургууль, Монгол-Солонгосын политехникийн коллеж, Урлах эрдэм дээд сургууль, Сити дээд сургуулийн 150 гаруй оюутан оролцсон байна.  Энэ жилийн “Хаврын гоёл”-ын нэг онцлог бол эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан явдал байв. Өөрөөр хэлбэл, оролцогчид бүтээлийн судалгаа хийж, түүнийгээ тайлагнасан юм. Тэгвэл шилдэг илтгэгчийн шагналыг  Их засаг их сургуулийн гуравдугаар курсийн оюутан О.Тайван график дизайны төрөлд хүүхдэд зориулсан зөөлөн ном бүтээж, шилдэг илтгэгчээр шалгарчээ. Гоёлын хувцасны төрөлд тэргүүн бай рыг Монгол-Солонгосын политехникийн коллежийн оюутан Т.Замбага, үндэсний хувцасны төрөлд Сити дээд сургуулийн оюутан Алтжин нар эзэлсэн байна. Харин өдөр тутмын хувцасны төрөлд тэргүүн байрт ШУТИС-ийн Үйлдвэрлэл, технологийн сургуулийн оюутнууд,  уран сэтгэмжийн төрөлд Урлах эрдэм дээд сургуулийн оюутан Эрдэнэхишиг нар шалгарсан байна.

ХАВРЫН ГОЁЛ-2013”
НААДМЫН ШИЛДГҮҮД

Шилдэг судлаач дизайнер - Их засаг их сургуулийн оюутан О.Тайван
График дизайны шилдэг дизайнер – Их засаг их сургуулийн оюутан Г.Цэвээнравдан, Р.Ган -Эрдэнэ
Интерьерийн шилдэг дизайнер -Сити дээд сургуулийн оюутан Б.Анхбаяр, Т.Чухал-Эрдэнэ, Удаанбаяр
Компьютер анимейшны шилдэг дизайнер -ШУТИС-ийн оюутан Д.Золжаргал
Архитектурын шилдэг дизайнер – Их засаг их сургуулийн “Од” студи
Экстерьерийн шилдэг дизайнер -Урлах эрдэм дээд сургуулийн оюутан Баасанжав, Б.Бадамнасан нар шалгарчээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш