logo
“Бодь”-ынхон “Голомт”-оо самарч, Монголын санхүүгийн салбарт хямрал нүүрлэлээ

“Бодь”-ынхон “Голомт”-оо самарч, Монголын санхүүгийн салбарт хямрал нүүрлэлээ

2013/05/24
Ардчилсан засаглалтай хөгжиж буй манай улсын  банк санхүүгийн салбар туйлаас эмзэг. Тиймдээ баян, ядуу байж болохгүй соц нийгмийн рефлекс, юм үзээгүй зан, сувдаг сэтгэлгээ зэргэээс болж манайхан банк байвал дампууруулж, Хадгаламж зээлийн хоршоо бүрийнхээ нүдийг аниулчихаад байдаг улс.
Сүүлийн 20 жилийн түүхэнд 10 гаруй банкны буяны ажилд оролцжээ, бид. Хамгийн сүүлд “Анод” банкны алтан хайрцгийг эздийг нь шоронд хийж байгаад нээгээд учрыг нь олчихсон бол Зоосыг төр мэдэлдээ аван, байнга амь тариагаараа угжиж буй. Харин “Монгол шуудан” банкны хувьд гоц халдвартай “дампуурал”-ын өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийх замаар “Хадгаламж” банктай нэгдэж, урвалд ороод алга болсон түүхтэй. Хадгаламж зээлийн хоршоодыг бол дурсаад ч хэрэггүй болов уу.

Сүүлийн үед зүрх тархи хоёрыг зэрэг базлуулах болсон банк бол “Голомт”. Хамгийн найдвартай банк гэгдэж байсан ч өнөөдөр хамгийн эргэлзээ төрүүлж буй банк болчихоод байна.
“Голомт” банк Ардчилсан засгийн эхэн үед Баабар агаагийн буянаар төрийн өмчийн банкийг өөртөө нэгтгэж асан, агуу түүхтэй 18 жил болж буй ууган арилжааны банкуудын нэг. Голлох хувьцаа эзэмшигчид нь төрийн өндөр сэнтийд тухалдаг. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Зоригт, Гадаад харилцааны сайд Лу.Болд. Нөгөө нэг нь Олимпын хороог толгойлох гэж улайраад удаж буй Д.Баясгалан гэгч. Энэ гурван эрхмийн цусгүй дайн нь тогооноос хальснаар өнөөдрийн “Голомт”-ыг самрах үүд бүр мөсөн нээгджээ.
Тэдний маргаан Хонгконгийн хөрөнгийн бирж дээр тооцоо алдсан төслөөсөө болж 30 сая доллар салхинд хийсгэж, хар тамга даруулснаас үүдсэн гэж улс төр бизнесийн хүрээнийхэн цуурдаг юм билээ. Аливаа асуудлууд хүндэрвэл үнэн худлыг холбогдох байгууллага нь тогтоох л байлгүй. Ямар ч байсан “Бодь”-ийн томчуулын хоолны тогоонд ан цав нь улам нэмэгдэж байгаа тодорхой болов.

“Голомт”-оо самрах дотоод хагарлаа олонд ил болгосон Лу.Болдын хуулийн зөвлөхийн Монгол банкны ерөнхийлөгчид илгээсэн захидал ил болсон бол “Голомт”-ын удирдлагын баг хариу захидал илгээсэн нь “дайран дээр давс” болж байна. “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэдэг. “Утсан хүүхэлдэй” болсон охин компанийн удирдлагын баг эсэргүүцсэн захидал илгээгээд Голомтыг аварчих нь юу л бол. Асуудал хэрхэн өрнөхийг цаг хугацаа харуулах хэдий ч “Анод”-дуулчихгүйн тулд олон нийт болгоомжтой байхад гэмгүй болчихож.
Л.Болдын хуулийн зөвлөхийн илгээсэн захидал, Удирдлагын багийн хариу захидал хоёрын дундаас томоохон санхүүгийн зөрчил Голомтод нүүрлэсэн гэдэг нь ил болж байгааг уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь хүргэж байна. Харин дайны гол баатрууд тийм ч эх оронч, таатай намтартай бус гэдгийг хэвлэлийн хуудсаас харьж болохоор байна.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЗОЛЖАРГАЛ ТАНАА 

2012.05.24
Улаанбаатар хот

Монгол Улсын хувийн хэвшлийн анхны банкуудын нэг болсон “Голомт” банкнь 1995 оны 3-р сарын 6-ны өдөр “Бодь интернэйшнл” ХХК-ийн охин компани болон байгуулагдаад эдүгээ 18 жил болжээ. Өнгөрсөн жилүүдэд тус банк зөвхөн манай улсын төдийгүй дэлхийн олон оронд танигдаж, банк санхүүгийн системд өөрийн байр суурийг эзэлж чадсан юм.

Энэ амжилт нь тус банкны олон мянган харилцагч, хадгаламж эзэмшигчдийн итгэл хийгээд банкны үе үеийн ажилсаг хамт олны бүтээлч хөдөлмөр, зүтгэлийн зүй ёсны үр дүнд бий болсон билээ.

Гэтэл  2012 оны намраас эхлэн “Голомт” банкны тухайн үеийн зарим албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас банкны болон бусад хууль тогтоомжийн тодорхой заалтууд ноцтой зөрчигдөн улмаар харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд хортой үр дагаварт хүрч болзошгүй нөхцөл байдал үүссэн болно. Ийм хууль бус ажиллагаагодоо ч үргэлжлүүлэн хийсээр байна. Үүнд: 

  1. Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан “... зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй” гэсэн  шаардлага, хэмжээ хязгаар олонтаа зөрчигдөж иржээ. Зөвхөн ганц жишээ дурдвал, Японы нэр бүхий  корпорацитай гэрээ байгуулж зарим компаниудын өмнөөс гаргаж өгсөн нийт 23 аккредитивын баталгаа хуурамч байсан нь олон улсын “FSICapital” аудитын байгууллагын шалгалтаар тогтоогдсон байна.
  2. Банкны тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар, банк, түүний толгой болон хараат, охин компаниуд санхүүгийн тайлангаа аудитын байгууллагаар баталгаажуулж, Монголбанкинд хүргүүлэх ёстой. Гэтэл “Голомт” банкны  гүйцэтгэх удирдлага, тухайлбал, тодорхой ажил хариуцсан дэд захирал, газар, албадын дарга нар  аудиторын шаардсан баримт, материалыг гаргаж өгөхөөс татгалзах, нуун дарагдуулсан зэргээс болж тус банкинд аудит хийсэн “Эрнст энд Янг” олон улсын аудитын байгууллага “Дүгнэлт гарахаас татгалзсан” хариу өгсөн байна. Улмаар тус банк одоог хүртэл 2012 оныхоо тайланг аудитаар оруулаагүй байгаа бөгөөд хуулиар тогтоогдсон хугацаанаас өнөөдрийн байдлаар 2 сараар хоцруулаад байна.
  3.  
  4.  


Урвагч М.Зоригт
М.Зоригт гишүүн анх ИЗН-аас УИХ-д сууж, намын дарга С.Оюуныг өмөөрөн, Д.Тэрбишдагвыг дуэльд дуудаж, хайртайгаа илэрхийлж байсан. 2008 сонгуулиар Дорнод аймагтаа өвдөг шороодсон учир, намаа АН-аар, нутгаа Сүхбаатар аймгаар сольж, 2012 оны УИХ-ын сонгуульд хөрөнгө хүчээ хаяж, кино, клипээр бөмбөгдсөөр парламентын тогоонд дахин нэг удаа орж ирчихээд байгаа “товариш”. Тиймээс Д.Баясгалан, Лу.Болд тэргүүтнийг Н.Энхбаяраар ч сольчихож мэдэх хүн аж.

Дотор санаат Д.Баясгалан
Д.Баясгалан гэгчийг бид спортод элэгтэй, Голомт банкийг толгойлон амжилтанд хүргэсэн гээд л их л эерэг имижээр хардаг. Гэтэл тийм ч хүнлэг, энэрэнгүй, сайн үйлддэлтэй хүн биш гэдгийг хэвлэлүүдээр бичсэн байдаг аж.
Тэрээр Монголыг дэлхийн тавцанд гаргах тамирчинтай болгох гэсэндээ спортын салбарт гар дүрдэггүйг баримт дурьдан бичсэн байна. Тухайлбал, 2005 онд Австрийн Терол мужийн Инсбруг хотод болсон Оюутан залуучуудын универсад наадамд Монголын тамирчдыг ахалж очжээ. Тухайн үед Монгол Улсыг хөгжиж буй орон гэдэг утгаар тамирчдын бүх зардпыг зохион байгуулагч тал даасан юм байна. Гэтэл Монголын тамирчдыг ахалж очсон Д.Баясгалан гэр бүлээ дагуулж очсон төдийгүй хотын төвд таван одтой зочид буудалд тухалж, хүүхдээ тоглуулахын тулд 20 мянган ам.доллараар цанын машин авч тансаглажээ. Тэгсэн атлаа тамирчдаа айлд байрлуулж, нөгөөдүүл нь аль 1970-аад оны үеийн цанатай уралдсан байна. Ахалж очсон хүн нь өөрөө тансагласан нь зохион байгуулагч, гадны улсын гайхшрал, дургүйцлийг төрүүлж улмаар Олон улсын олимпийн хороонд хандана гэсэн асуудап хүртэл үүсгэж байсан аж.

Яс хаягч Л.Болд

УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд Л.Болд АН-ын “Зүүн хойд Ази нийгмэлэг” фракц буюу Э.Бат-Үүл, “Молекул” Б.Батбаяр нартай үй зайгүй үерхдэг. Харин “Мон-Уран”-ы Б.Наранхүүтэй хүүхдийн паркийн газраас болж таван жил шүүхдэлцэж, ясны өс зангидсан нэгэн. Гэтэл Л.Болдын фракцийн Э.Бат-Үүл баатар нь “Дүнжингарав” худалдааны төвийг нураах захирамж гаргаж, өнөөх шийдвэр нь шүүхээр буруутгагдчихаад буй. Тиймээс ч ”Бодь”-ын даалгавраар баатар гэнэ алдсан гэх хардлага өнөөг хэр бий. Юутай ч нам дотроо хагарал үүсгээд авсан дээрх үйлдлүүдээс харахад Лу.Болд яс хаяж, араас нь турхирахдаа гаргууд гэдгээ нотолж байх шиг. Дотоод хэрүүлээ ил болгож буй нь групп буу хэл нам дотроо түймэр тавьсан хэрэг болж байна. Харин группийнх нь хөрөнгө хаяж босгосон “Масс медиа групп”-ын ид шидийг үзэж чадахгүй сошиал медиагаар гомдлоо тайлж, мэдээлэл тарааж яваа нэгэн.
Эцэст нь “Бодь”-ийн хэрүүлд халх хөвгүүд ялагдаж, Голомт дотор газрын мэдэлд очиж, “Анод”-дуулсан хохирогчид Хадгаламж зээлийн хоршооныхонтой айлсаж мэдэхээр байна.
 
Ш.Булга
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш