Жил бүр Монголд ирэх жуулчдын тоо ихэсч байгаа нь Монголд аялал жуулчлал хөгжиж байгаагийн илрэл юм. Эдийн засгийн өсөлтөнд нөлөөлдгөөрөө аялал жуулчлал уул уурхай, хөдөө аж ахуйн дараа ордог.
Жуулчдын тоо ихэсч байгаагийн хажуугаар гадаадын иргэд гэмт хэрэгт холбогдох нь нэмэгдэх хандлагатай байна. 2011 оны нэгдүгээр сараас хойш 63 жуулчин халаасны хулгайн хохирогч болсноос гадна Хятадын 13, Оросын 4, Өмнөд Солонгосын 2 иргэн гэмт хэрэгт холбогджээ.
Цагдаагийн газраас авсан мэдээллээр Хятадын иргэд ихэвчлэн визийн хугацаагаа хэтрүүлсэн бол, Солонгосчууд Монголын иргэдийг луйвардсан байна.
Тухайлбал Чингэлтэй дүүргийн оршин суугч Б 2011 оны наймдугаар сарын 8-ны өдөр Солонгосын иргэнд залилуулжээ. Өмнөд Солонгосын иргэн Юн Енг Гу Монголын зургаан иргэнийг Солонгост удаан хугацааны ажилд зуучлана гэж тэднээс нийт 7200 ам.доллар авч мэхэлсэн байна.