logo
Парис Хилтон цомог гаргахаар болжээ

Парис Хилтон цомог гаргахаар болжээ

2013/05/24

Нэлээдгүй олон цол гуншинтай гэгддэг Парис Хилтон дахин олны анхааралын төвд өртөж эхэлжээ. Гэхдээ тэрээр энэ удаад ямар нэгэн хэрэг тарьж үймээн дэгдээсэнгүй. Учир нь тэрээр шинэхэн цомгоо гаргах болсон аж. “Cash Money” студийнхэн түүний шинэ цомгийн ажилд хамтарч байгаа бөгөөд продюсер Брайн Уилльям твиттер хуудастаа Парис Хилтонтой хамтарч ажиллахаар болсон тухайгаа бичсэнээр энэ мэдээ олны сонорт хүрсэн. Парис энэ удаа дуучин Афрожак, реппер Лил Уайне нартай хамтарч байгаа аж. “Тэр хаус хөгжимд дуртай. Тэгэхээр би түүнд хэдэн сайн хаус дуу хийж өгнө” гэж Лил Уайне хэлснийг Парис Хилтон үгүйсгээгүй байна. Парис Хилтон 2006 онд “Paris” нэртэй цомгоо гаргасан нь долоо хоногийн дотор 200 мянган хувь зарагдаж, “Биллбоард”-ын шилдэг аравт багтаж байв. Мөн “Stars are blind”, “Nothing in this world” дуу ч хит болж байсан билээ.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш