Авто засвар ажиллуулдаг Вьетнам иргэд нэр бүхий монгол иргэдийн тусламжтайгаар бага насны охидод шан харамж өгөх нэрээр бэлгийн харьцаанд оруулж, доромжилдог болох нь тогтоогдсон байна. Мөн мөрдөн байцаалтын явцад 13 настай охиныг хүртэл 10 мянган төгрөгөөр ашигласан болох нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд, Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд байрлах “Каолангламкан”, Чингэлтэй дүүргийн есдүгээр хороонд орших “ШХН” компанийн ажилтнууд, мөн Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Очир тооройт” авто засварын газар, Баянзүрх дүүрэгт байрлах “Өү Би Аар”, “Эм энд Би Моторс” компанид ажилладаг Вьетнам улсын иргэдийг хүний наймааны хэргээр баривчилаад. Одоогоор дээрх этгээдүүдэд ямар хариуцлага хүлээлгэх, ямар шийтгэл оноохыг хараахан шийдвэрлээгүй байгаа аж.