logo
“Эрдэнэт” үйлдвэрт осол гарч  хүний амь нас эрсэдлээ

“Эрдэнэт” үйлдвэрт осол гарч хүний амь нас эрсэдлээ

2013/05/24

Өнөө өглөө уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт осол гарч улмаар үйлдвэрийн ажилтан газар дээрээ нас барсан байна. Тэрээр Баяжуулах фабрикийн бутлан тээвэрлэх хэсэгт цэвэрлэгээ хийж байгаад тармуурынхаа ишийг хүдрийн туузан дамжуулалтад алдаж, хавчуулагдан амиа алдсан байна.  Хэргийг одоогийн байдлаар  Орхон аймгийн цагдаагийн газар  шалгаж байгаа аж.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш