logo
Адууны махны үнэ өсөх хандлагатай байна

Адууны махны үнэ өсөх хандлагатай байна

2013/05/24

2013 оны 5-р сарын 22-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сарынхаас 0.1 хувиар өсч, харин өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад өөрчлөлтгүй байна. Махны дундаж үнэ: 2013 оны 5-р сарын 22-ны байдлаар үхрийн махны үнэ өмнөх сарынхаас 0.3-0.8 хувь, хонины ястай махны үнэ 0.9 хувь, адууны махны үнэ 4.9 хувиар өссөн бол, ямааны махны үнэ өөрчлөлтгүй байв. Махны үнийг өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад адууны махны үнэ 2.1 хувиар өсч, бусад махны үнэ өөрчлөлтгүй байлаа. 2013 оны 5-р сарын 22-ний байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 8086 төгрөг, хонины цул мах 7967 төгрөг, үхрийн /ястай/ мах 8857 төгрөг, үхрийн цул мах 10286 төгрөг, ямааны мах 6233 төгрөг, адууны мах 6857 төгрөгийн үнэтэй байв. Гурилын үнэ: 2013 оны 5-р сарын 22-ны байдлаар савласан дээд гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 2.3 хувь, задгай 1-р зэргийн гурилынх өмнөх сарынхаас 0.4 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2013 оны 5-р сарын 22-ны байдлаар элсэн чихрийн үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.0 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 4.5 хувиар өсч, харин өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна гэж Статистикийн хорооноос мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш