Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Архивын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Архивын ерөнхий газрын дарга И.Саруул салбарын өмнө тулгамдсан асуудлыг танилцуулж, Архивын хэргийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Үндэсний төв архивын шинэ цогцолбор барилгын үйл явц, барилгыг орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах талаар танилцуулга хийлээ.
Үндэсний төв архивын Түүхийн баримтын төвийн Богд Хаант Монгол Улсын архивын хөмрөг, Манжийн үеийн архивын хөмрөг, Орчин үеийн архивын хөмрөг, Зураг, төслийн баримтын төв, Сэлбэн засах, сэргээн шинэтгэх төв, архивын үзэсгэлэнгийн танхим, Нэг цонхны үйлчилгээ, Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтын төвтэй тус тус танилцав.
Төрийн нарийн бичгийн дарга дараах үүрэг даалгавар өгөв.
Үүнд:
1. Архивын хэргийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлыг эрчимжүүлэх
2. Үндэсний төв архивын шинэ цогцолбор барилгыг зураг төслийн дагуу бариулах, энэ явцад инженерийн шугам сүлжээний асуудлыг холбогдох Яам, агентлаг, Нийслэлтэй хамтран шийдэх.
3. Үндэсний төв архивын нүүлгэн шилжүүлэх ажлын бэлтгэлийг зохион байгуулахыг үүрэг болгов.
Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг Архивын ерөнхий газрын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.