logo
Архи согтууруулах ундааны тусгай зөвшөөрөлтэй цэгийн тоог цөөрүүллээ

Архи согтууруулах ундааны тусгай зөвшөөрөлтэй цэгийн тоог цөөрүүллээ

2013/05/25
Архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоог Үйлдвэр худалдааны сайдын 2008 онд баталсан нормативд нийцүүлэх зорилгоор Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран тусгай зөвшөөрөлтэй цэгүүдэд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, холбогдох шийдвэрийг гаргалаа.
Аймгийн Засаг даргын 2013 оны 05 сарын 22-ны өдрийн захирамжаар согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгүүдээс “Говь гео” ХХК-ийн Сүмбэр суман дахь рестораны тусгай зөвшөөрлийг сунгах, “Сүмбэр гурвалжин” ХХК-ийн Мичид бар, “ОЖС” ХХК-ийн Тэнгис бар, “Хилэн сарнай” ХХК-ийн Талст бар, УБТЗ-ын худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний “Сайншанд” төвийн Чойр хэсгийн ресторан, согтууруулах ундаа худалддаг цэгүүдээс “Бага залаа уул” ХХК-ийн хүнсний дэлгүүр, “Хөгжил” ЗБН-ийн хүнсний дэлгүүр, “Сүмбэр хайрхан мандал” ХХК-ийн хүнсний дэлгүүр, “Тэргүүн Сүмбэр” ХХК-ийн хүнсний дэлгүүрүүдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, “Мишээгч Очир” ХХК-ийн Наран кафены тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэрийг тус тус гаргасан байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш