logo

"Нэхмэлийн шар"-ын байрнуудын дахин төлөвлөлтийн тухай Нээлттэй сонсгол зохион байгууллаа

2013/05/25
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Өргөдөл гомдлын хорооноос дүүргийн 2, 3-р хорооны иргэдэд тулгамдаж буй асуудал болох “Нэхмэлийн шар” гэх тодотголтой байрнуудын дахин төлөвлөлтийн талаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын саналыг сонсох зорилгоор Нээлттэй сонсгол зохион байгууллаа. Нээлттэй сонсгол 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын гзрын Хурлын танхимд болсон бөгөөд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Өргөдөл гомдлын хорооны дарга Н.Отгонбаяр, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны дарга Б.Бас-Оргил болон Төлөөлөгчид, тус хорооны оршин суугчид, барилгын компаниудын төлөөлөл оролцож санал бодлоо солилцлоо.

     Тус Нээлттэй сонсголоос гарсан саналыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Өргөдөл гомдлын хороо нэгтгэн зохих байгууллагад нь уламжлах юм байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш