logo
Элчин сайд Ц.Ганхуяг  гавъяаны одонгоор шагнуулав

Элчин сайд Ц.Ганхуяг гавъяаны одонгоор шагнуулав

2013/05/25
Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Элчин сайд Ц. Ганхуягийг Болгар Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хоёр орны харилцаанд онцгой гавъяа байгуулсныг үнэлэн “Мадарски конник” 1 дүгээр зэргийн одонгоор шагнаж, энэхүү шагналаа Ерөнхийлөгч Плевлениев хүндэтгэлийн өргөөндөө гардуулан, талархлын үг хэлэв.

Болгарчуудын өвөг дээдэс тэнгэр шүтлэгтэй, “Мадарски конник” хэмээх хадан цохион дээр буулгасан дүрс нь манайхаар бол ариун, дагшин, шүтээн нь байж. Тэнгэрийг тэд ТАНГРА хэмээн нэрлэдэг байна. Зарим түүх домогт өгүүлснээр, “Мадарски конник”-ийн голд байрлах морьтой хүнийг 710 оны үед хаан байсан Тервеллаг гэж үздэг аж.

Уг ариун догшин газрыг 1966 онд төрийн одонд буулган бэлэгдэж хоёр орны харилцаанд онцгой гавъяа байгуулсан гадаадын иргэдийг шагнадаг уламжлалтай болжээ. Элчин сайд Ц. Ганхуяг энэхүү одонгоор шагнуулсан анхны монгол хүн болсон юм.  

Одонг гардуулах үеэр Болгарын Гадаад яамны удирдлага, Болгар-Монголын бизнесийн зөвлөл, найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчид байлцав.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш