Сар бүрийн 1,7-ны өдрүүдэд Багануур дүүргийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаггүй байсан бол ирэх сарын нэгнээс эхлэн сар бүрийн 1, 7, 20-ны өдрүүдэд архи согтууруулах ундаа худалдан борлуулахгүй байх дүүргийн Засаг даргын захирамж гарлаа.Багануур дүүргийн хэмжээнд архдан согтуурах явдал дорвитой буурахгүй, дүүрэгт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн дийлэнх нь согтуугаар үйлдэгддэг гэсэн тоо баримт байдаг. Тийм ч учраас иргэдийнхээ амьдрах эрүүл аюулгүй, тэр тусмаа архигүй орчинг бүрдүүлэхэд ямар арга хэмжээ авах талаар иргэд олон нийтийн дуу хоолойг сонсох, иргэдийн оролцоог нэмэгдүүллэх үүднээс дүүргийн төр захиргааны байгууллагаас хоёр удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Эдгээр хэлэлцүүлэгээр архи согтууруулах ундааг худалдан борлуулдаг өдрийн тоог нэмэгдүүлж гурав болгох, архи худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, цуцлахдаа тухайн орчинд амьдарч буй иргэдийн саналыг авдаг байх гэсэн асуудлууд дээр саналыг авсан юм. Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн хувьд архи согтууруулах ундааг худалдан борлуулдаг өдрийн тоог нэмэгдүүлэх саналыг маш ихээр дэмжиж байсан учраас дээрх шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр 6-р сараас эхлэн дүүрэгт 1, 7, 20-ны өдрүүдэд архи согтууруулах ундаа худалдан борлуулахгүй боллоо.