Саяхан Засгийн газар ээлжит хуралдаанаар ТЕГ-ын тэргүүн дэд дарга Ч.Чулуунбаатар, Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж нарыг ажлаас нь чөлөөлж, Б.Ариунсанг ТЕГ-ын даргаар томилсон билээ.Харин Ц.Нанзаддорж өөрийг нь хууль бусаар ажлаас нь халсан хэмээн Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан юм. Тэгвэл тус гомдлыг авч хэлэлцсэн шүүх хурал болж шүүхээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хууль зөрчсөн гэж үзэн, Ц.Нанзаддоржийг ажилд нь эргүүлэн тавих захирамж гаргажээ.