Мэргэжлийн сумогийн Нацу башёд ёкозүна Хакухо Даваажаргал 15 давж түрүүлснээр Японы Эзэн хааны цомыг 25 дахь удаагаа дахин хүртлээ. Хакухотой сүүлийн өдөр хүртэл өрсөлдсөн озэки Кисэносато озэки Котошогикүд ялагдав. Ингэснээр ёкозүна Хакухо Даваажаргал нутаг нэгт аварга Асашёорюү Д.Дагвадоржтой түрүүлсэн тоогоороо эн зэрэгцлээ.
Хэдийгээр Нацу башёд их аваргатай ширүүн өрсөлдөөр байсан Кисэносатод Японы сумо бөхийн холбооны тэргүүн түрүүлээгүй ч гэсэн цаашид ёкозүна цол олгож болох тухай урмын үг сонин хэвлэлээр нийтлүүлсэн ч амжилт олсонгүй. Ийнхүү японы сумо сонирхогчдын горьдлого талаар болж Хакухо сүүлийн хоёр башё дараалан нэг ч ялагдaлгүй түрүүллээ.