Лхагва гарагт хоёр этгээд Лондоны зуун-өмнөд Вулич хороололд цэргийн ангиас холгүй нэгэн цэргийн албан хаагчийг хутгалан онц хэрцгийгээр хөнөөсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Английн засаг захиргаа тус хэрэг явдлыг террорист ажиллагаа хэмээн олон нийтэд зарласан юм. Их Британийн хууль сахиулагчид өнгөрсөн лхагва гарагт Лондонд террорист ажиллагаа явуулсан хэрэгт сэжиглэгдсэн гурван хүнийг баривчласан байна.
Мөн өнгөрсөн бямба гарагт дахин гурван эрэгтэйг бямба гарагт нэмж саатуулсан байна. Цэргийн албан хаагчийг онц хэрцгийгээр хөнөөсэн гэмт хэргийг мөрдөн байцаах ажиллагааны хүрээнд британийн цагдаа нар Лондоны Гринвич хороололд дөрвөн хүн түүний дотор хоёр эмэгтэй, нэгэн өсвөр насны хүүхдийг саатуулсан тухай урьд мэдээлсэн билээ. Баасан гарагт саатуулсан хоёр эмэгтэйг тьус хэрэгт холбогдолгүй гэж үзэн суллажээ. Террорист ажиллагаа явуулсан газар дээр нь саатуулсан хоёр этгээд эмнэлэгт байсаар байна. Цагдаа нар тэднийг саатуулахыг оролдох үед эсэргүүцсэнээс, зэвсэг хэрэглэжээ. Гол хоёр сэжигтний нэг Майкл Адеболажог «Аль-Каидатай» эвсэн сүлбэлдсэн сомалийн «Аш-Шабаб» радикал бүлэгт нэгдэхийг оролдсон ялаар 2010 оны 11-р сард Кенид яллаж байжээ. Тэр үед Их Британийн иргэн Адеболажог тус улсаас албадан гаргаж байжээ.