logo
Японы Ибараки мужийн үйлдвэрт цацраг идэвхит бодис алдагджээ

Японы Ибараки мужийн үйлдвэрт цацраг идэвхит бодис алдагджээ

2013/05/27
Японы Ибараки дахь PARC протоны хурдасгах цогцолборт цацраг идэвхит бодис алдагдсанаас зургаан ажилтан хордсон байна.
Японд жилд хүн дутамд ногдох 1,6 миллизеверт цацрагийг хэвийн хэм хэмжээ хэмээн үздэг бөгөөд энэ цогцолборт пүрэв гарагын орой цацрагт идэвхжил гадагшаа нэвтрэн гарсан байна.
Цөмийн энергийн судлал, боловсруулалтын агентлаг хэрэг явдал болсноос хойш бүтэн хагас өдөр өнгөрсний дараа Атомын энергид хяналт тавих хороонд энэ тухай мэдээлжээ. Харин цацраг лабораториас нэвтэрч гараагүй гэж олон нийтэд мэдээлж байсан ч цацрагийг багасгахын тулд агааржуулах хэрэгсэл хэрэглэсний дараа цацраг лабориториас нэвтрэн гарсныг өчигдөр төвийн төлөөлөгчид хүлээсэн юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш