Цахилгаан тээвэр компанийн захирал Д.Жаргалсайхантай ярилцлаа.
-Амьдралынхаа 30-иад жилийг цахилгаан тээвэртэй холбож байгаа таны хувьд нийслэл хотод метро байгуулах төслийг яаж харж байна вэ?
-Бид нэг байран дээрээ байгаад байхгүй нь ойлгомжтой бөгөөд 1,2 сая хүн амтай нийслэл хотод чухал шаардлагатай нийтийн тээврийн систем юм. Нийтийн тээвэрт ажилладаг цахилгаан тээврийн хэрэгслүүд нь хөгжлийн 5 шатыг туулан технологын хувьд боловсронгуй болж байгаа. Хөгжлийн эхний шатанд трамбай, троллейбус орж байсан бол одоо хөгжингүй улс орнуудад Си-Трэйн, Скай-Трэйн, Соронзон Дэрт галт тэрэгний системүүдыг ашиглаад эхэлж байна.
Мэргэжлийн хэллэгийн хувьд монорейльс, лайтрейльс гэдэг зэрэгцээ нэр томъёонууд байдаг ч энэ нь яг үнэндээ Си-Трэйн , Скай-Трэйны системүүд юм. Бид аль нэг нэршлийг сонгон авч нутагшуулах замаар Метро гэсэн том ойлголтын доторх системийн сонголтыг оновчтой, алсыг харж хийх ёстой.
Си-Трэйн систем нь хурдан трамбайны систем тул хоцрогдож байгааг онцлох хэрэгтэй.
-Скай-Трэйн, Соронзон Дэрт галт тэрэгний технологийн хийцийн ялгаа нь юундаа байдаг вэ?
-Скай-Трэйн нь контактлах агаарын шугамгүй бөгөөд төмөр замаа дагуулж хүчдэлийн нэмэх, хасахын шугамыг байршуулдаг. Нэг үгээр хэлбэл агаарын өндөр хүчдлийн шугамаас цэнэгээ авахгүй, доороосоо авна гэсэн үг Энэ нь эргээд нэмэлт зардал гарахаас сэргийлж хотын гоо зүй, өнгө үзэмжинд эерэгээр нөлөөлдөг. Соронзон дэрт галт тэрэг нь цахилгаан соронзон орны эсрэг тэсрэг туйлын өдөөлт дээр ажилдаг хамгийн сүүлийн үеийн технологи.
-Шинээр баригдах метроны төслийн эхний алхам бол цахилгаан тээврийн хэрэгслийн системийн сонголт гэж ойлгогдож байна. Та энэ талаар ямар санал бодолтой байна вэ?
-Яг зөв асуулт байна. Метро ангиллын цахилгаан тээврийн системүүдээс сонголтоо зөв хийсний үндсэн дээр метро төслийн техникын даалгавар томъёологдох ёстой. Тодорхойлсон техник даалгавар дээр үндэслээд Техник Эдийн Засгийн Үндэслэл (ТЭЗҮ) техникийн зураг, төсөвүүд хийгдэх учиртай юм. Улаанбаатарт баригдахаар төлөвлөж байгаа метронд технологийн 4,5-р үеийн Скай-Трэйн, аль эсвэл Соронзон Дэрт галт тэрэгний системийг сонгох ёстой.
Технологи болон техникийн моралын хоцрогдолд орсон систем нэвтрүүлэх юм бол 20,30 жилийн дараа реконструкци хийх гэж дахиад том зардал, мөнгө, ажил болно.
-Метро гараад ирвэл Цахилгаан тээвэр компаний хөгжлийн ирээдүйг та яаж төсөөлж байна вэ?
-Бидний ахмад үе хөгжлийн ирээдүйн хандлагыг зөв мэдэрч 1980 оноос Цахилгаан тээврийн үйлчилгээ бий болгохоор олон жил шургуу ажиллаж , бүтээн байгуулсан энэ компани нь улс орны эдийн засгийн хямрал, нийгмийн шилжилтийн хүнд үед олон бэрхшээл, зовлон дундуур туулж, дампуурах, хаалга барих түвшинд хүрч байсныг Монголын ард түмэн мэдэх билээ.
Нэг үе троллейбус гэж огт хэрэггүй зүйл, төмрийн хог, нийтийн тээврийн салбараас арчих ёстой гэсэн ойлголт их байсан.
Үнэхээр хөрөнгө мөнгөгүй, шаардлагатай засвар үйлчилгээгээ хийж чадахгүй мөн техникийн гүйлтийн нормоо хоёр дахин давуулаад явчихсан, хуучирсан технологийн троллейбуснуудтай байсан үедээ хүмүүсээс хатуу үгнүүд их л сонссож байлаа. Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойгоор анхны JEA-800 маркын троллейбус үйлдвэрлэн иргэдийн үйлчилгээнд ажиллуулснаар манай компаний дахин сэргэлт, хөгжлийн шинэ үе эхэлсэн.
Троллейбусны хийц, техникийн дутагдалтай талыг яаж арилгах вэ гэж олон жил зүтгэсний үндсэн дээр JEA-800 маркийн троллейбус, электробус, дуобус, малоходный давхар системтэй монбуснуудын үйлдвэрлэлийн технологийг бий болгон үйлдвэрлэж ард иргэдийн үйлчилгээнд гаргаж чадсан. Мөн Солонгосын автобуснууд дээр реконструкци, капитал их засвар хийх замаар JEA-800T загварын хурдан цэнхэр нэртэй троллейбуснуудыг үйлдвэрлэж гаргасан.
Агаар орчин бохирдуулдаггүй, ашиглалтын зардал бага, эх орондоо үйлдвэрлэж байгаа цахилгаан тээврийн хэрэгслийг үе үеийн Засгийн газар , хотын удирдлагууд болон ард иргэд талархан дэмжиж жил бүр байгаа хөрөнгө мөнгөнийхөө хэмжээнд тодорхой хөрөнгө оруулалтыг хийх замаар анх байгуулагдсан төслийн хүчин чадалд хүргэх зорилтыг тавьж төр засгийн бодлого, шийдвэрүүд гарч буйд мэргэжлийн хүний хувьд их баярлаж байна.
Өнөөдөр цахилгаан тээвэр компани 50 ширхэг автобус, 50 ширхэг JEA-800 загварын цахилгаан тээврийн хэрэгсэлтэй бөгөөд 2012 оны санхүүгийн тайлан балансаар 50 автобус 1,5 тэрбум төгрөгний шатахуун, шатах тослох материал зарцуулсан бол 50 цахилгаан тээврийн хэрэгсэл 155,0 сая төгрөгийн эрчим хүчний зардал гаргасан байна.
Автобуснаас 10 дахин бага ашиглалтын үндсэн зардал гарч байгаа бөгөөд JEA-800 маркийн цахилгаан тээврийн хэрэгслийн эрчим хүчний зардлыг бууруулах чиглэлээр технологийн олон шийдлүүдийг гаргаж нэвтрүүлсэн нь бас нөлөөлж байгаа.
Цахилгаан тээврийн үйл ажиллагаа , үйлдвэрлэлийг дэмжихээр
1. Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал
2. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний Хөгжлийн Цогц Бодлого
3. Шинэ Бүтээн Байгуулалт дунд хугацааны хөтөлбөр
4. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ахлан хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгах хөтөлбөр
5. 2012-2016 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 2013 оны улсын төсөв зэрэг Улсын Их Хурлаар батлагдсаны Монгол төрийн бодлогын гол баримт бичгүүдэд тодорхой заалтууд орсон байдаг ба Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан 2013 оны Нийслэлийн төсөв, нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт ч бас орсон байдаг.
Мөн сүүлийн хоёр сонгуульд өрсөлдсөн намуудын мөрийн хөтөлбөрт ч манай компаний үйл ажиллагааг дэмжих заалтууд байдаг нь цахилгаан тээвэр хэрэгтэй гэдгийг ард түмэн дэмжиж буйн илэрхийлэл юм.
Харин бид итгэл алдахгүйн тулд улам хичээн зүтгэж ажиллах л үлдээд байгаа ба үйлдвэрлэлийн технологи, техник ашиглалт, аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр компаний ажилтан бүрийг сайн сургаж, аюулгүй ажиллагааны дадал, хэвшил суулгах талаар сургалт, хүмүүжлийн маш том ажлыг зохион байгуулах шаардлага байгаа.
-Сүүлийн үед тань руу болон танай компани руу хандсан захиалгат гэмээр таагүй мэдээллүүд их гараад байна. Энэ ямар учир шалтгаантай юм бэ?
-Нийтийн тээврийн салбарын үйл ажиллагааг жигд хэвийн явуулах, энэ салбарт ажиллаж буй компани аж ахуйн нэгж, тээвэрчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах зорилгоор 2006 онд манай компани дээр миний санаачлагаар анх байгуулагдсан Том оврын автобусны холбооны өнөөгийн удирдлагуудын явуулж буй зарим ажлуудад шүүмжлэлтэй хандаж байсан, мөн зарим нэг маршрут давхардалтай компаниудын орлого буурч эхэлсэн зэрэг нь бага зэрэг зөрчилдөөнийг бий болгоод байгаа.
Нийтийн тээврийн бизнесийн эрүүл орчин бүрдүүлэх, тээвэр зохион байгуулалтын оновчтой шийдэл гаргах талаар олон санал санаачлага гарган ажиллаж ирсэн бөгөөд 2010 онд автобусны үйлчилгээний үнэ тарифыг 300-400 төгрөг болгох ажлыг гардан зохион байгуулсан гэж тухайн үеийн хотын удирдлагуудаас арга хэмжээ авагдаж ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэсэн саналууд явагдаж байсныг хүмүүс санах байх.
Энэ салбарт амьдарлынхаа 25 жилийг зориулж техникийн засвар үйлчилгээний тостой нь хутгалдаж, тоос шороог нь залгиж, шугаманд троллейбус жолоодож, үе үеийн засварчин, жолооч инженерүүдийг сургах гэж хичээнгүйлэн зүтгэж ирсэн миний бие нь энэ салбарын хөгжлийг зөв горимд оруулах үйлсэд хувь нэмрээ амаараа биш ажлаар оруулах зорилготой байдаг.
Жилийн 365 хоногт анхаарлаа үл сулруулж болох, асар өндөр ачаалалтай, байнгын хөрөнгө мөнгөний хомсдолд орж гомдол саналд дарагддаг, салбарын бодит байдлыг мэдэх боловсрол, чадваргүй түшмэдүүдийн дарамт, шахалт, шинэ машинт үйлдвэрлэлийн салбарыг эхийн хэвлийд нь устгаж нухчин дарах харийн угшилтай хүйтэн сэтгэлтнүүдийн хорсол занал дотор л миний ажил амьдралын он жилүүд өнгөрч байгаа ч улс үндэстэндээ өөрийн чадах зүйлээрээ тусыг хүргэх гэсэн миний халуун сэтгэлийг мохоож чадахгүй.
Харин ч надыг хурцлан, хор шарыг минь буцалгаж, хүмүүсийг амарч зугаалж байхад ажиллах их эрч хүчийг өгч улс орондоо машинт үйлдвэрлэлийн салбарыг үүсгэн хөгжүүлэх хүсэл эрмэлзэлийг бадарааж өгдөг.
Бизнесийн өрсөлдөөн нь ёс зүйтэй, хуулийн хүрээнд харилцан бие биесээ хүндэтгэж явах ёстой гэж ойлгож явдаг бөгөөд нэг салбарын хүмүүс бие биеэ үгүйсгэн доромжилж, гүтгэх нь увайгүй үйлдэл юм. Би бол хотын Засаг даргатай гэрээ байгуулан, төр засгийн бодлого шийдвэр болон хотын удирдлагуудын мөрийн хөтөлбөрийг амьдралд хэрэгжүүлэх үүрэг хүлээн ажиллаж буй жирийн инженер хүн шүү дээ.
Нийслэл хотын нийтийн тээврийн салбарыг шинжлэх ухааны тооцоо судалгаан дээр үндэслэсэн ойрын болон дунд, урт хугацааны бодлого, хөтөлбөр гарч ирээгүй, мөн бизнесийн болон тээвэр зохион байгуулалтын нэн тааламжгүй орчинд салбарын компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа нь зөрчил үүсэх үндэслэл болоод байгаа юм.
Нийтийн тээврийн салбар бол бизнесийн ашиг олох гэхээс илүүтэй төрөөс иргэдэд үйлчилгээ үзүүлэх зорилготой, иргэдийн нийтлэг эрх ашгыг дээдэлсэн үйлчилгээний салбар байх ёстой бөгөөд гарч байгаа бодит зардлыг бүрэн нөхөн олгох замаар үйлчилгээний хүртээмж, соёл, техник технологио сайжруулах үндсэн үүрэгтэй.
Харин өнөөдөр орлого хөөцөлдөх буруу хандлага бий болсноор бизнесийн ашиг сонирхлын зөрчлүүд ихэсэж байгаа нь харамсалтай.
Улс орон, нийслэл хот хөрөнгө санхүү муутай, нийгмийн шилжилтийн хүнд цаг үед энэ салбар луу орж ачаанаас үүрэлцсэн хувийн хөрөнгө оруулагч нарыг үгүйсгэж болохгүй.
Нийтийн тээврийн салбарын хөгжлийн ойрын болон дунд, урт хугацааны бодлого, хөтөлбөр тодорхойгүй байсны улмаас бизнесийн алдагдалтай орчин руу 10-20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, баазын системтэй мэргэжлийн баг, хамт олон болсон аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хохироохгүй, мөн иргэдийн нийтлэг эрх ашиг хангагдсан торгон мэдрэмжтэй бодлого, үйл ажиллагааны зохицуулалт зайлшгүй хэрэгтэй байна.
Цахилгаан тээвэр компани гэж энэ том айлыг дампууруулан, хаалгыг нь бариулчихгүй, мөн Монгол Улсад машины үйлдвэрлэлийн шинэ салбарыг бий болгохоор нийтийн тээврийн салбарт 25 жил зүтгэж байгаа миний бие нь мэргэжил нэгт нөхдөө ойлгон, уучилж байгаа ба цаашид улс үндэстнийхээ хөгжил цэцэглэлт болон нийтийн тээврийн салбарын шинэчлэлтийн төлөө хамтран эв найртайгаар хамтын эрх ашгаа дээдлэн, оюун ухаанаа уралдуулж зөв ажиллахыг уриалж байна.
-Танай компаний үйлдвэрлэсэн JEA-800 маркийн цахилгаан тээврийн хэрэгслүүд өндөр үнэтэй, хуучин кузов дээр угсарсан, эвдэрдэг гэж их шүүмжлэх юм?
-Аливаа шинэ зүйлийг эхэлүүлж хийх нь ямар хэцүү байдгыг ажил хэрэгч хүмүүс бүгд л мэдэрч мэддэг. Тэр дундаа хөрөнгө оруулалт өндөртэй, техник технологи, хүний нөөцийн чадамжийн асар өндөр шалгууртай машинт үйлдэрлэлийг бий болгон гэдэг ямар хэцүү байдгийг ёстой л мэдрэх шиг болж байна.
Төр засгийн бодлого шийдвэрээр дэмжигдэж буй машинт үйлдвэрлэлийн салбарыг хөл дээр нь баттай зогсоохын тулд олон саад бэрхшээл, зовлон, дарамт дундуур гарна гэдгийг мэдэж байгаа бөгөөд улс үндэсний дахин сэргэн мандалтад онцгой чухал ач холбогдолтой өндөр технологын машинт үйлдвэрлэлийн салбарыг бий болгоход өөрийн хувь нэмрээ оруулан, шантрахгүйгээр зүтгэнэ гэдэгтээ итгэлтэй байна.
Хөгжлийн шинэ салбарыг бойжуулах замаар ажлын байр олноор бий болгох, Монгол хүнийг чадамжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд
1. Хууль эрх зүй
2. Хөрөнгө оруулалт, бизнесийн орчин
3. Удирдлага хяналтын болон техник технологийн менежментийн тогтолцоо бүрдүүлэх гэх мэт маш олон шат дараалсан ажлуудыг хийх ёстой.
Шинэ үйлдвэрлэл өөрөө шинэ тогтолцоог араасаа дагуулан бүрдүүлдэг бөгөөд хараахан энэ тогтолцоо бүрдэж амжаагүй үед ганц нэг алдаа оноо гарч байгааг үгүйсгэх аргагүй юм.
Манай компани 2007-2009 оны хооронд ОХУ-ын Москва хотын троллейбусны заводтай хамтарч 12 ширхэг UBMOC загварын троллейбус, мөн манай компаний үйлчилгээнд явж байсан 24 ширхэг хуучин Солонгос автобуснуудад реконтрукци, капитал засвар хийж 17 ширхэг JEA-800T загварын троллейбуснууд үйлдвэрлэсэн. Дээрх хоёр загварын троллейбуснууд цаг агаар хэт хүйтэрсэн болон хэт халсан өвөл, зуны өдрүүдэд хийн систем хөлдөх, удирдлагын электрон систем халах зэрэг доголдол илэрсэн бөгөөд энэхүү техникийн хүндрэлийг бид шийдэж чадсан.
Манай компанийн хамт олон JEA-800 маркын гурван загварын троллейбус үйлдвэрлэх технологи эзэмшиж үйлдвэрлэлд нэвтрүүлэх арга ухааныг эзэмшихийн зэрэгцээ дэлхийд анх удаа хамгийн хямд хосломол хөдөлгүүрийн систем бүхий нийтийн тээврийн хэрэгсэл үйлдвэрлэж иргэдийн үйлчилгээнд гаргасан.
Хосломол хөдөлгүүртэй JEA-800F загварын дуобуснаас гадна малоходный нэмэлт системээр тоноглогдсон JEA-800Dзагварын Монбуснуудыг 150,0 мянган америк долларт үйлдвэрлэж байгаа нь дэлхий дээрх хамгийн бага үнэ юм.
Бараа бүтээгдэхүүн нь хамгийн хямдад тооцогддог Хятад гэхэд Казакстан руу нэг ширхэг хоёр хаалгатай 10 метрийн урттай троллейбусыг 1,3 сая юанаар экспортонд гаргасан бөгөөд автобус, троллейбусны хосолмол системийг шингээсэн тээврийн хэрэгслүүдийн үнэ нь хоёр дахин нэмэгддэг юм.
Ер нь бол БНХАУ-ын Бээжин хотын троллейбусны компани дээр очоод хосолмол удирдлагын системтэй троллейбус ямар үнэтэй байдгыг асууж болох бөгөөд сонирхсон хүмүүсийг холбож өгч болно.
Бид JEA-800D загварын монбусны үйлдвэрлэлд шаардлагатай сэлбэг эд ангиудыг БНХАУ, ОХУ, Солонгос болон дотоодын зах зээл дээрээс авдаг бөгөөд 2008 онд ЗТАЖЯ-ны ерөнхий ня-бо, тээвэр хариуцсан мэргэжилтэн болон Нийслэлийн Өмчийн Харилцааны газар, Нийтийн Тээврийн удирдлагуудтай хамт явж анхны суурь гэрээг БНХАУ-ын компаниудтай хийж байсан бөгөөд одоо манайд нийлүүлэгдэж байгаа чанарын шаардлага хангасан сэлбэг материалын үнэ Монголын зах зээлийн үнээс 15-30 хувь хямд байж чаддаг.
Цахилгаан тээврийн хэрэгсэл нь өндөр хүчдлийн тогтмол 600В, хувьсах хүчдлийн 380, 220В, удирдлагын хэлхээний 24, 12 вольтуудын схемийн иж бүрдэл гэдгээрээ маш нарийн өндөр технологи, оюуны их чадамж шаарддаг мөн ашиглалтын явц дахь зардал автобуснаас 5-10 дахин бага байдаг тул автобус худалдан авах үнээс хоёр дахин өндөр үнэтэй байдаг дэлхийн үнийн жишиг байгаа ба одоогоор троллейбусны экспортын үнэ 200,0 мянган америк доллараас эхлэн 1,2 сая долларт хүрч байна.
2013 оны нийслэлийн төсөвт суусан 25 тэрбум төгрөгөөр худалдан авах гэж буй автобуснуудын үнэ 150,0 мянган ам доллараас л эхэлж байгаа шүү дээ.
Улс орны санхүү эдийн засгийн чадавхи сул байгаа үед аль болох бага зардлаар үйлдвэрлэлээ явуулахыг эрмэлзэж байсан бөгөөд цаашдаа хосолмол хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл үйлдвэрлэдэг гэдэг утгаар дэлхийн жишиг дундаж үнэд хүргэх ба оюуны өндөр бүтээмж шаардсан энэ салбарт ажиллагсдын цалинг ч нэмэгдүүлж оюуны хөрөнгө оруулалтыг үнэлэх болно. Машин үйлдвэрлэлийн энэ салбар луу аль болох олон хүн, компаниуд оруулах замаар үйлдвэрлэл, технологи, санхүүгийн интеграцид орсон том, дунд, жижиг үйлдвэрүүдийн нэгдсэн сүлжээг бий болгох зорилготой Монголын Төмөрлөг Машин Үйлдвэрлэлийн Үндэсний Холбоог байгуулах ажилд миний бие идэвхтэй оролцон ажиллаж байгаа.
Одоогоор үндэсний 20-иод компани бидэнтэй хамтарч ажиллаж байгаа ба цаашдаа энэ тоо өснө гэдэгт итгэлтэй байна.
Хөгжлийн өндөр түвшинд хүрсэн улс орнууд металлург, өндөр технологын машинт үйлдвэрлэлээ эхлэн хөгжүүлж ирсэн бэлээхэн туршлага байдаг бөгөөд жил бүр Монгол улсаас гарч зугатаад байгаа 2,8 их наяад төгрөгөнд эргэлдэж буй импортын металь хийц, тоног төхөөрөмж, машин механизмуудыг эх орондоо хийх замаар эдийн засгаа төрөлжүүлж, татварын бааз сууриа ихэсгэн, ажлын байр олноор бий болгох, өндөр технологи нутагшуулж, бий болгох ажлыг Төр, Засаг, УИХ-ын тэргүүн, болон шийдвэр гаргах бүх түвшний Монголын төлөө цохилох зүрхтэй хүн бүрийн үүрэг гэдгийг ойлгон хамтарч ажиллахыг уриалж байна.
Нийтийн тээврийн салбарын алдагдалтай орчинд машин үйлдвэрлэлийн эхлэлийг тавихаар зүтгэж буй инженерүүдээ амаар шүүмжлэх биш, хүрэлцэн ирж ачаанаас үүрэлцэхийг дахин уриалъя.
shuum.mn