Мөнгөтэй хүмүүс сайхан юм. Мөнгөгүй хүн муухай юм. “Hero” энтертайментынхны бүтээл “100 сэдэв, 100 эрхэм” нэвтрүүлгийг үзээд ингэж бодлоо л доо. Монголчууд нэгнийгээ ингэж боорлож байсан тохиолдол өмнө нь байсан, одоо ч байна. Гэхдээ энэ удаа арай л биш ээ. Өнгөрөгч бямба гарагийн орой телевизээр гарсан энэ нэвтрүүлэг хүүхдүүд тоглох газаргүй болчихоод байгаад санаа зовсон, гарах гарц хайсан бус ганц хүнийг нам цохиж унагах зорилготой нэвтрүүлэг байв. Хүүхдийн баяр дөхсөн болохоор паркийн асуудал ч “сэдэв” мөн л дөө, уг нь. Гэхдээ өөр сэдэв барьж авчихаад, асуудлыг өөр өнцгөөс харсан бол гоё харагдах байлаа. Харин энэ удаагийн нэвтрүүлгийн зорилго нь паркаа олигархиудаас аврахын тулд дуугарч байгаа нэгнийг бодлогоор унагах гэсэн нь тэнэг байлаа. Нэвтрүүлэг ямар ч олон хөтлөгчтэй юм, ямар ч их намнагчтай юм. МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат гэдэг залууг залуусын хэлдгээр “байхгүй болгож” орхив. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин, эмч Б.Болдсайхан хоёр ээлжлэн асуух мөртөө доромжилж, хариултыг нь мушгиж байв. “Та паркаар орж үзсэн үү. Тэнд хэчнээн тоглоом байдгийг мэдэх үү” гэж асуух мөртлөө паркийн цөөхөн хэдэн үнэтэй тоглоом дээр тоглож байгаа хүүхдүүдийн дүрсийг үзүүлж даапаалах нь инээдтэй. “MCS-ийн нэгэнт барьчихаад байгаа таван одтой зочид буудлыг нураах танд таалагдах уу” гэж басамжлахын хажуугаар “Бодь” группын барих гэж байгаа зочид буудал, үйлчилгээний төвийн гоё зураг төслийг харуулж, ийм гоё юм барих гэж байхад эсэргүүцэхийн хэрэг байна уу гэж сануулав. Нэвтрүүлгийг хамжин хөтөлж байгаа эмч адаг сүүлд нь “Та нар шиг залуусаар бөгсөө арчихад ч хэцүү” гэхийг сонслоо. Энэ юу болж байна вэ. Нэвтрүүлгийн монтажны алдаа юу, зориудаар ингэж цацав уу. Ганцхан энэ үг л тэр залууг дэндүү дорд үзсэнийг илэрхийлж байх шиг. Өчигдөр твиттерчид яг энэ сэдвээр санал бодлоо солилцов. Зарим нь мөнгөтэй хүмүүс төрд нөлөөлж чаддаг бол мөнгөгүй хүмүүс хэн ч биш болсон гэж байхад зарим нь “эмч хүн эмчээ л хиймээр юм” гэх жишээтэй. Олонхи нь паркийг урьдынх шиг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн чигээр нь тохижуулж, орчин үеийн залуусын шохоорхож дурлаад байгаа интернэт тоглоомын газар, теннисний талбай зэргийг барьж байгуулах хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлж байв.
“100 сэдэв, 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч эмэгтэй “Паркаар залуус хангалттай л зугаалж байна шүү дээ” гэх. Зугаалах парк нь байгаа юм уу гэж асуумаар. Урьд нь цөөхөн тоглоомтой ч нийслэлчүүд тэр паркийн хашаанд зугаалж, нарлаж болдог байсныг мэдэхгүй хүн л тэгж хэлэх байх.
Монголчууд хэлдэг дээ. Хүний олон хүнээ барьдаггүй юм гэж. Сүүлийн үед хүний олон хүнээ барьж иддэг болчихсон юм байна. Уг нэвтрүүлэгт “Бодь” группийнхэн бараг бүгдээрээ л оролцож, үгээ хэлж, паркийг аврах гэсэн залуу руу дайрч, давшилж байна. Зураг төсөл нь гарчихаад байхад яагаад зөвшөөрлийг нь өгөхгүй байгаа юм бэ гэж агсамнаж үзэх, нэг муу залуу яагаад паркийн газраар улс төр хийгээд байгаа юм бэ гэж баалах, гадаад хөрөнгө оруулагч нь танайхан ямар туйлбаргүй юм гэж хөрөнгө оруулахаа болих гээд байна гэж айлгахыг зэрэгцүүлэн давшилж байна. Ийм нэвтрүүлэг хийж л байдаг, цацаж л байдаг. Телевизийнхний тархи угаалт гэж нэг иймэрхүү.
Юутай ч “100 сэдэв, 100 эрхэм” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар “Бодь”-ийн захиалгаар хийгдсэн бололтой.
Б.Оюунгэрэл