logo
Гадаад харилцааны сайд Л.Болд, БОНХ-ийн сайд С.Оюун нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ

Гадаад харилцааны сайд Л.Болд, БОНХ-ийн сайд С.Оюун нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ

2013/05/28
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 41 дэх жилдээ тэмдэглэж байгаа Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Л.Болд, БОНХ-ийн сайд С.Оюун нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ жил манай улс НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн газартай хамтран  өөрийн орны жишээн дээр энэ өдрийг тэмдэглэхээр болсон нь байгаль орчны чиглэлд хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа дэлхийн хэмжээнд сурталчлах, цаашлаад олон улсын зүгээс дэмжлэг туслалцаа авах, уул уурхай зэрэг эдийн засгийн томоохон салбаруудаа Ногоон эдийн засагт шилжүүлэх,  хүүхэд залуучуудын байгаль орчны талаарх мэдлэг, мэдээллийг өргөжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

2012 онд Рио де Жанейро хотод болсон Тогтвортой хөгжлийн асуудлаар НҮБ-ын бага хурлын зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд 2013 оны 2 дугаар сарын 19-нд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс “Ногоон эдийн засгийн төлөөх үйл ажиллагааны түншлэл” хэмээх шинэ хөтөлбөрийг зарлаж, НҮБ-аас 30 орныг сонгон авч ирэх 7 жилийн турш ногоон эдийн засгийг байгуулахад нь тусламж, дэмжлэг үзүүлэх юм. 2013 оны 06-р сарын 5-ны ДБОӨ-ийн үеэр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс, манай улс эдгээр орны тоонд багтсаныг албан ёсоор зарлах болсон нь түүхэн үйл явдал болох юм. Ингэснээр Монгол улсын ногоон хөгжлийн бодлого чиглэлд маш том үйл явдал болно гэдгийг Гадаад харилцааны сайд Л.Болд онцоллоо.

Тухайн хөтөлбөрт хамрагдсанаар ногоон эдийн засагт чиглэсэн ажлын байр бий болгох, байгаль орчны бохирдлыг бууруулах, Хэмнэлттэй дэд бүтэц барих зэрэг олон чиглэлээр НҮБ, түүний төрөлжсөн байгууллага, төсөл, хөтөлбөрүүдээс тусламж авах боломж бололцоо нээгдэж байгаа юм.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш