Монгол, Хятадын хэрэглэгчдийн хүнсний аюулгүй байдлыг хангах, хоёр орны хооронд хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүн худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хоёр талын хамтын ажиллагаа сүүийн жилүүдэд идэвхжиж байна.
Бээжин хотноо зохион байгуулагдаж буй Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын 13 дугаар хурлын үеэр Монгол Улсаас БНХАУ-дхивэг, арвай экспортлох, БНХАУ-аас Монгол Улсад үржлийн хонь, ямаа экспортлохтой холбогдсон ариун цэвэр, хорио цээрийн баримт бичгүүдийг үзэглэв.
Экспорт, импортын хүнсний аюулгүй байдлын Монгол, Хятадын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд байгуулагдсан дэд сайдын түвшний Ажлын хэсгийн 2 дугаар хурлыг 2013 оны 06 дугаар сард зохион байгуулах үеэр эдгээр үзэсглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурж баталгаажуулах юм. Ингэснээр манай улсаас БНХАУ-д арвай, хивэг экспортлох боломж бүрдэхийн зэрэгцээ хонь, ямааны эрчимжсэн фермийн аж ахуй эрхлэгчдэд өндөр ашиг шимтэй үржлийн мал авах боломж бүрдэнэ.
Дашрамд дурдахад Дэд сайдын түвшний Ажлын хэсгийн Монголын талыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ж.Туваан, Хятадын талыг БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд Пу Чанчен нар ахалдаг юм.
Хоёр талын холбогдох байгууллагууд цаашид төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үхэр, хонь ямааны махны ариун цэвэр, хорио цээрийн шаардлагын тухай протоколыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр тохиролцов.