Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг мэдээлэл хийхээр болсон байна. Тэрээр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн болон хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2009 оны 55 дугаар тогтоолын биелэлтийн талаар танилцуулах аж.