logo
Х.Бат-Ялалт: Б.Хурцыг уул уурхайгаар барьцаалсан

Х.Бат-Ялалт: Б.Хурцыг уул уурхайгаар барьцаалсан

2011/08/13
“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ ийн хэллээ. ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцыг хувь хүнийх нь хувьд биш төрийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэж явсан гэдэг талаас нь бид хандах ёстой гэж тэрбээр хэлсэн.  “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагынхан ямар ч байсан Б.Хурцыг суллуулах, эх оронд нь авчруулж, өөрийн хууль шүүхийн байгууллагаар хэргийг шийдэхийн төлөө үйл ажиллагаа явуулах гэнэ. Тиймээс нэр бүхий долоон төрийн бус байгууллагуудтай хамтарч “Хурцыг чөлөөлөх хөдөлгөөн” байгуулахаар төлөвлөсөн гэнэ.
“Оюутолгой”, “Рио-Тинто” гэх мэт Их Британийн компаниуд манай улсын уул уурхайн салбарт ноёрхлоо тогтоохын тулд төрийн өндөр албан тушаалтныг барьцаалж байгаа хэрэг гэж тэрбээр үзэж байгаагаа нуугаагүй. Гэхдээ ул үндэстэй судлаж эхэлсэн юм байна.
Б.Хурцыг Францаас хулдгайлан авчрах даалгавар өгсөн тухайн үеийн удирдагчид үгээ хэлэх цаг болсон гэж тэрбээр хэлж байгаа юм.
“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагаас гадна зургаан төрийн бус байгууллага тус хөдөлгөөнийхөнтэй нэгдэн “Б.Хурцыг чөлөөлөх хөдөлгөөн”-ий хүрээнд ирэх сараас эхлэн хэд хэдэн хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Түүнчлэн Х.Бат-Ялалт  Сүхбаатарын талбайд энэ сарын 26-28-ны өдрүүдэд “Бодит нийгэм” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах хүсэлтийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт албан ёсоор илгээсэн боловч татгалзсан хариулт ирүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл” хэмээн тэд мэдэгдсэн.
Г.Онон
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш