Сүүлийн үед боомийн өвчлөл нэмэгдэн хүнд халдварлах тохиолдлын тоо ч эрс нэмэгджээ. Энэ нь малын гаралтай бүтээгдэхүүнийг хяналтгүйгээр аймаг, нийслэл рүү оруулж, хэрэглэж байгаагаас үүдэлтэй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Ганцхан тоо хэлэхэд 2000-2009 онд буюу есөн жилийн хугацаанд Сонгинохайрхан дүүрэгт гурван хүн боомоор өвдсөн аж. Гэтэл 2010 онд 11, энэ жил 17 тохиолдол нийслэл хотод бүртгэгдсэн байна.
2010 онд Сэлэнгэ аймагт боом өвчин хоёр удаа дэгдэж байж. Энэ үеэр 42 хүн өвдсөнөөс 28 нь Сэлэнгэ аймгийн иргэн байжээ.
Өнөөдрийн байдлаар Говь- Алтай аймгийн Бигэр суманд гурван хүн боомоор өвчилсөн мэдээтэ байна. Тус суманд 1970-аад онд малын өвчлөл гарч байснаас биш хүн өвдөж байгаагүй ажээ. Хүн өвчдсөн тохиолдол иргэдийн өөрсдийнх нв хэнэггүйгээс болсон байна. Бигэр суманд айлын үхэр сүрэг боомоор өвдөж, дөрөв нь үхсэн аж. Гэтэл тэр айлынхан үхсэн үхрийг нь хоол хүнсэндээ хэрэглэчихсэн байна. Ингээд гурав нь боомоор өвджээ.
Боомын халдвар авсан хүний бие шархалдаг байна. Эхэндээ шумуулд хатгуулсан мэт байснаа хавдан, цэврүүтэж, ус, шүүс гоожиж эхэлдэг байна. Боомын нян газрын хөрсөнд хэдэн арван жил амьдрах чадвартай бөгөөд халдварлах тааламжтай үеийг хүлээн байдаг ажээ.
Г.Халиун