Өнөөдөр Өмнөд Солонгос Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи зургаан талт хэлэлцээг сэргээх тухай Пхеньяний саналыг няцаав. Өмнөд Солонгосын нэгдлийн яамны төлөөлөгчийн мэдэгдсэнчилэн «Умард Солонгос үнэхээро яриа хэлцээ хийхийг хүсч байгаа бол Кэсо аж үйлдврийн бүсийн асуудлаар хэлэлцээ хийх тухай бидний удаа дараагийн урианд нааштай хариу өгч, анхны алхам хийх ёстой». Түүнчлэн өмнөд солонгосын яамны төлөөлөгч БНАСАУ-аас Ерөнхийлөгч Пак Кын Хег дайрч байгааг шүүмжлэв. Үүний өмнө умард солонгосын ХМХ Пак Кын Хег «сөргөөлдөөний хэнээтэн» хэмээн нэрлэсэн билээ. «Умард Солонгосын удирдагч Ким Чен Ын Солонгосын хойгийн байдлыг улам түгшүүртэй болгох бодлого явуулж байна» гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдэгдсний хариуд түүнийг тэгж нэрлэжээ. Ким Чен Ыны онц эрхт төлөөлөгч Умард Солонгосын армийн улс төрийн ерөнхий удирдах газрын дарга Чхве Рен Хэ БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзах үеэрээ Умард Солонгос Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи зургаан талт хэлэлцээг сэргээхэд бэлэн байгааг мэдэгдсэн билээ.