logo
Тамхины хяналтын тухай хуулийг хагас жил үргэлжлүүлнэ

Тамхины хяналтын тухай хуулийг хагас жил үргэлжлүүлнэ

2013/05/28

АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн хурлаараа орон даяар өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын талаар Ерөнхий сайдын мэдээлэл, Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааны тухай Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын мэдээллийг сонсов. Бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд анхаарах хэрэгтэй хэмээн тус намын бүлгийнхэн үзсэн байна. Ялангуяа, нийслэлд хийж буй авто зам засварын ажлыг яаравчилж, уулзваруудыг цэгцлэх ажлыг 1-2 сарын дотор дуусгах үүргийг нийслэлийн Засаг даргад өгчээ. ХАА-н биржийн үйл ажиллагааг үр дүнтэй болж буй хэмээн тус намын бүлэг үзсэн байна.

Сүүлийн үед Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн мэдээлэл цөөнгүй гарч байгаа. “Хууль үр дүнгээ өгч байгаа. Тиймээс ямар нэгэн нэмэлт, өөрчлөлт оруулахгүй. Ядаж хагас жил хэрэгжүүлж үзэх хэрэгтэй” хэмээн тус намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ярилаа. Харин Архины хяналтын тухай хуулийн төсөл АН боловсруулахаар шийдвэрлэсэн гэж тэрбээр мэдээлэв. Гэхдээ энэ хуулийн төслийг хийгүй боловсруулж, хэн нэгний ашиг болгохгүйн тулд иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, нухацтай авч үзэхээр шийдээд байга  юм байна.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш