logo
Шланк

Шланк

2013/05/28
Шланк
Нэг эр жорлон орохоор ихэд яаран гvйв. Гэтэл тэсэлгvй жорлон хvрэхээс хэдхэн метрийн наана ирээд морь харж эхэлжээ. Хажуугаар нь нэг эмэгтэй гарч яваад мань эрийг хараад ихэд уурлав:
-Манайхан ийм арчаагvй ш дээ. Жорлон хvрэхэд ердєє гуравхан метрийн зай байхад ингээд энд зогсоод бие засч байдаг, ичээчдээ.
-Тэгээд яадаг юм. Минийх ямар шланк биш.

Амь аварсан нь...
Сонины мэдээ : Дэлхийн мэргэжлийн боксын аварга найзынхаа амийг аварлаа!!!
 Єчигдєр орой: Дэлхийн мэргэжлийн боксын аварга Д. найзуудын хамт бааранд  наргижээ. Гэтэл найз нарынх нь нэг согтоод Д-д агсан тавив. Харин Д. найздаа шанаа єгєлгvй биеэ барьснаар амийг нь аварсан байна.

Хvсэлт
Нэг эр далдыг харагч руу утасдаж байна гэнэ.
-Би тантай уулзах цаг авах гэсэн юм аа...Хэдийд гэнэ ээ, маргааш л...Юу яг одоо хvрч ирэхгvй бол маргааш хєлєє хугалчихаад ирж чадахаа байчих нь гэнээ... Хэн? Би юу?... Яанаа очихоос яг одоо...

Алчихдаг юм байна...
Нас дээр гарсан эцэг нь єєд болохынхоо ємнє хамаг ємчєє гурван хvvгийнхээ дунд хувааж єгєхєєр шийджээ. Ийм шийдвэр сонсоод:
-Алчихдаг юм байна гэж дєрєв дэх хvv нь уулга алджээ.

Илбэ
Алдарт илбэчин Дэвид Копперфильд монголын гаалийн ажилтантай ууж байна гэнэ. Нэлээд халсны дараа илбэчин эр:
-Би чамд нэг илбэ vзvvлэх vv? гэлээ.
-Тэгэл  дээ.
-Тээр тэнд том вагон зогсч байгааг харж байна уу?
-Харж байна.
-Хоопп.....ингээд л вагон байхгvй болчихож байгаа юм даа...
-Тэгвэл би ч гэсэн чамд илбэ vзvvлэх vv?
-За тэг.
-Тээр тэнд самар ачсан цуваа зогсож байгааг харж байна уу?
-Харж байна.
-Тэгвэл хооппп /тамгаа гаргаж vлээгээд декларац бєглєв/ ингээд л наад самар чинь малын тэжээл болж байгаа юм даа...

Даатгал
Хоёр фермер цай уух зуураа элдэв зvйл ярилцан сууна гэнэ.
-Хєгшин чинь даатгалын компанитай гэрээ байгуулаад ургацаа тvймэр, мєндєр хоёроос даатгуулчихлаа.
-Тийм vv. Тэгвэл тvймэр ч яахав би ойлгож байна. Харин мєндрийг чи яаж оруулах гэж байгаа нєхєр вэ?

Жин
Зах. Махны тасаг.
-Та энэ ууттайг жигнээд єгєєч?
-100 тєгрєг.
-Тэгэлгvй яахав.
-Яг килограмм найман зуун грамм юм байна. Энэ чинь юу юм бэ?
-Хагас цагийн ємнє танаас авсан хоёр кило 500 грамм vхрийн мах...

Мєнхийн амьдрал
Хоёр эр буу халж сууна.
-Сайн санаатай, сайхан хvмvvс тун богино настай байх юм даа. Харин чи бид хоёр шиг юмнууд бол янз нь мєнх амьдрах юм шиг байна.

Шvлэг
Өвгөн буурал насныхаа гал дөлөөр унтарч. Өвчин зовлон хоёртоо шаналж явах үедээ Чин үнэнч чавганцдаа хэлж үзээгүй мөртлөө Чи минь намайг аваач гэж эрлэгийн элчид хэлсэн юм

Тэвчээр
Нэг зохиолч ном бичиж гэнэ. Хэвлэлийн газрууд зохиолыг нь огт тоодоггvй. Найзтайгаа уулзтал нєгєөх нь номныхоо хавтсан дээр ерєнхийлєгчийн хєргийг байрлуулчих гэсэн зєвлєгєє єгчээ. Зохиолч нєхєр найзынхаа зєвлєгєєг даган хэвлэлийн газрууд тvvнийг нь хэвлэж мань эр мєнгєтэй, нэр алдартай боллоо. Дараагийн зохиолоо биччихээд мєн хавтсан дээр нь ерєнхийлєгч болон тvvний гэр бvлийнх нь зургийг тавьчихлаа. Мєн л амжилтанд хvрч, зоос ч багагvй цохив. Гурав дахь зохиолоо бичээд хавтсан дээр нь ерєнхийлєгч, засгийн газрын зургийг бvрэн бvрэлдэхvvнээр нь тавьчихсан чинь баривчлагдаад нарсанд суудаг дээрээ тулав. Зохиолч эр гайхан ерєнхийлєгчєєс учрыг лавлахад цаадах нь хариулж байна гэнэ:
-Эхний ном чинь «Танхай жаал» гэсэн нэртэй байсан ч би дуугvй єнгєрсєн. Хоёр дахь ном чинь «Оюутнуудын єлсгєлєн амьдрал» гэсэн нэртэй байсан ч би биеэ  бариад бас л дуугvй єнгєрсєн. Гэтэл чиний гурав дахь ном «Али Баба ба 40 дээрэмчин» нэртэй байхыг чинь хараад тэвчээр минь алдарлаа гэжээ

Онгоц буудахуй
-Хоёулаа онгоц буудах уу?
-Тэгье.
-За А-1
-Шарх.
-А-2
-Бас шарх.
-Аан, тийм бий! Тэгвэл одоо ганцхан буудаад сєнєєгєєд єгье л дээ. А-3! Yх биз?
- Yгvй шvv! Би шархадсан чигтээ Б-4 рvv мєлхєєд оччихсон.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш