logo
Хүчингийн хэрэг хийсэн эцэг, хүү хоёрын хэргийг прокурорт шилжүүллээ

Хүчингийн хэрэг хийсэн эцэг, хүү хоёрын хэргийг прокурорт шилжүүллээ

2013/05/28
Аав хүү хоёр бага насны охидыг хүчирхийлж байсан хэрэг гараад байгаа билээ. Тэгвэл Н.Баярсайхан гэгч нь Б.Хүслэн гэх 17 настай хүүтэйгээ нийлж бага насны охидыг гэртээ аваачин, хүчирхийлдэг байсныг цагдаагийнхан илчилсэн. Уг хэргийг Баянзүрх дүүргийн II хэлтэст шалгаж байгаад харьяалал тогтоолгохоор дүүргийн прокурорын хяналтад шилжүүлжээ. Сэжигтэн Н.Баярсайханыг энэ сарын 17-нд иргэдийн гомдлоор шалгаж, баривчилсан бөгөөд хүүг нь батлан даалтад гаргасан байна. Хүчингийн хэрэгт сэжигтнээр татагдсан аав хүү хоёрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа хэмээн холбогдох албаныхан мэдэгдлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш