Цаг агаар тогтворгүй байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас оюутан, сурагчдын хонхны баяр, сургууль төгсөлт болон нийслэлийн ногоон бүсэд аялал, зугаалгаар явахыг зургадугаар сарын 10-ныг хүртэл хориглолоо. Тиймээс энэ хугацаанд иргэдийг амралт, зугаалгаар явахгүй байхаас гадна үнс, нурмаа ил задгай хаялгүй тагтай сав, ухсан нүхэнд хийх, техникийн аюулгүй байдлыг хангасан оч баригчтай тээврийн хэрэгсэл ашиглах, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, байгалийн гамшиг тохиолдсон үед болон учирч болох эрсдлийг цаг алдалгүй аврах албаныханд мэдээллэж байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.