Сансарын түнелийн зүүн уулзвар доогуур явсан явган хүний нүхэн гарц өчигдөр орсон ширүүн борооны улмаас цөмөрчээ. Уг нүхэн гарц өнгөрсөн оны 12 дугаар сард ашиглалтанд орсон бөгөөд тухайн үед цаг агаарын нөхцөл байдлын улмаас бэхжүүлэлтийг бүрэн хийгээгүйгээс ийнхүү явган хүний гарц цөмөрсөн байна.