logo
Б. Болдсайхан эмч захиалгат сэтгүүлзүй рүү урвав

Б. Болдсайхан эмч захиалгат сэтгүүлзүй рүү урвав

2013/05/28
...Хүүхдийн паркийн газрыг хувааж идсэн нөхдийг өмөөрсөн өнгө аястай нэвтрүүлэг хийсэн явдал нь Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбатын санаачилсан “Паркаа аваръя” хөдөлгөөнийг таслан зогсоож, улмаар тэнд үйл ажиллагаа явуулж буй компаниудыг хөхиүлэн дэмжсэн мессежийг олон нийтэд түгээхийг оролдсон үйлдэл болов...
 “Зүрхний” хэмээн овоглогддог Бундаг эмчийн хүү Болдсайхан Гуравдугаар эмнэлэгт эмчийнхээ ажлыг хийгээд л даруухан амьдарч байсан цаг хэдийнээ ард хоцорчээ. Сайн эцгийн буянд гайгүй сайн эмч болсон тэрбээр зүрх муутай олон өвчтөнд амьдрал бэлэглэсэн нэгэн гэгддэг. Гэвч үндсэрхэг үзэл ярьж, цэцэрхэх дуртай болсон түүний хувьд гэнэтхэн их улс төр лүү орж мэргэжлээ солихоор шийдэн “Ёо ёог анагаах нь” гэдэг ном гаргаж, 2008 онд ИЗН-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвшсэн ч олигтой санал авч чадаагүй билээ. Улс төрөөр хол явахгүйгээ мэдсэн тэрбээр авааль эхнэр Алтанцэцгээсээ салж, BSB-ийн А.Сүхболдын ганц охинтой хэсэг хугацаанд дэр нэгтгэж, айл гэр болж тоглосны эцэст ааш зан тохирохгүй тул тэгсхийгээд нүүр буруулсан гэлцдэг. Түүний удаах сонолт нь “Казино” Д.Энхбаатарын дүү Д.Энхцэцэг хэмээх МСS-ийн дэд захирал бүсгүй байлаа. Тэдний янаг амрагийн явдал дээд цэгтээ тулж, удалгүй тоонот гэрт толгой холбосноор Б.Болдсайхан эмч бизнесийн ертөнцөд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан билээ. Эхнэрийн буянд “Сонгдо” эмнэлгийг өөрийн болгож аваад захирлаар нь томилогдсон ч Б.Болдсайхан эмч Гуравдугаар эмнэлгээсээ ховхрохыг хүссэнгүй. Хоёр эмнэлгийн хооронд гүйгээд зогсохгүй телевизийн захиалгат нэвтрүүлэг хийж, олон түмний тархийг угаах ажилд гаршиж эхэлжээ. Хүүхдийн паркийн газрыг хувааж идсэн нөхдийг өмөөрсөн өнгө аястай нэвтрүүлэг хийсэн явдал нь Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбатын санаачилсан  “Паркаа аваръя” хөдөлгөөнийг таслан зогсоож, улмаар тэнд үйл ажиллагаа явуулж буй компаниудыг хөхиүлэн дэмжсэн мессежийг олон нийтэд түгээхийг оролдсон үйлдэл болов. Гэвч үүний цаана нөгөөх л MCS-ийн бариулж буй “Шангрила” зочид буудлын асуудлыг зөвтгөсөн маягаар бүхэлд нь хамруулан сайшаан дэмжиж буй өнгө аясыг илэрхийлсэн нь хэтэвч нэгтнүүдээ өмгөөлж, хаацайлсан үйлдэл болох нь тодорхой байна. Өнөөдөр эмч Б.Болдсайхан эмчийнхээ ажлыг л хийвэл барав шиг. Тэрбээр захиалгат сэтгүүлзүй рүү увайгүйгээр хаалга өшиглөн орж ирж буй нь түүний нэр хүндийг “Сонгдо”-гийн хажууханд тавигдсан замтай тэгшилж байна. Өнөөдөр хэн нэгэн сэтгүүлч “Сонгдо”-д орж ирж зүрхний хагалгаа хийлгэнэ гэвэл Б.Болдсайхан лав саваад уначих байх. Монголын сэтгүүлзүй арайхийн цэвэршихийн төлөө нэг алхам ч гэсэн урагшлахыг зорьж байхад энэ мэтийн нөхдүүд арагш чангааж бу нь ёс зүйд үл нийцнэ. Гудамжны хар яриаг телевизийн сэтгүүлзүйд оруулж ирэхийг санаархсан Б.Болдсайхан эмч өөрийгөө арай од бочихсон гэж бодчихсон юм биш байгаа?! Энэ ч арай хэтэрнэ ээ.

Эх сурвалж: “ Маш нууц ” сонин
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш