Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн газар хамтран хүүхэд багачууддаа зориулан олон арга хэмжээг зохион байгуулж байгаа. Тэдгээрийн нэг нь нийслэл хотыг цэвэр цэмцгэр, өнгөтэй байлгах үүргийг хариуцан ажилладаг ТҮК –ийн “шар хантаазтан” ажилчдын хүүхдүүдийг зусланд амрах эрхийн бичгээр урамшуулах болсон явдал билээ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”–өөр хүүхдүүдтэй Монголын хүүхдийн ордонд уулзаж, Нарлаг, Нарс, Галакси, Өгөөмөр, Янзага, Цоглог зуслангуудад амрах эрхийн бичгийг 225 хүүхдэд гардуулах юм.