logo
Өнөөдөр С.Эрдэнэ сайд нээлттэй ярилцана

Өнөөдөр С.Эрдэнэ сайд нээлттэй ярилцана

2013/05/29

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ маргааш сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулна. Нээлттэй ярилцлага өнөөдөр буюу 5 дугаар сарын 29-ний өдрийн 11.00 цагт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд эхэлнэ.   

Шинэчлэлийн Засгийн газраас баримталж буй бодлого чиглэл, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны явц, үр дүн зэргийн талаар салбар хариуцсан сайд нар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр энэ уулзалтыг долоо хоног тутамд тогтмол цагт зохион байгуулж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш