Хятадын кибер гэмт хэрэгтнүүд АНУ-ын зэвсэглэлийн системийн тухай 20 гаруй нууц материалыг хулгайлан авсан байж болзошгүй гэж АНУ-ын тал сэжиглэж байна.
Саяхан АНУ-ын БХЯ-ны тайлангаас харахад хятадын хакерууд орчин цагийн байлдааны онгоц, хөлөг онгоц түүнчлэн АНУ төдийгүй Европ, Ази ба Персийн булангийн орнуудын армийг зэвсэглэсэн пуужингийн довтолгооноос хамгаалах системийн зураглалуудыг авсан байх боломжтой ажээ. Кибер дайралтыг чухам хэдийд хийснийг мэдээлээгүй байна. Түүнчлэн чухам ямар компьютероос баримт бичгүүдийг хулгайлсан нь тодорхой биш байна. Бээжин америкийн цэргийнхний эсрэг хакерын дайралтыг зохион байгуулсан зэмлэлийг няцаасаар байгаа билээ.