УИХ-аас 2011 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуульд гадаад улсад байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэний сонгуульд оролцох эрхийг баталгаажуулж, эрхзүйн үндсийг тавьсан. Үүнээс хойш гадаадад суугаа монгол иргэд хоёр дахь удаагаа сонгууль өгөх гэж байна. Энэ удаад гадаадад оршин суугаа Монгол иргэд сонгуулийн бүртгэлээ 2013 оны тавдугаар сарын 05-наас тавдугаар сарын 29-ныг хүртэл оршин суугаа газрынхаа Монгол улсын Элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар, Консулын газар биечлэн ирж, эсвэл цахим шуудан болон факсаар сонгуульд оролцохоо бүртгүүлэх аж. Тиймээс гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэн та өнөөдрийн дотор амжиж бүртгүүлэхийг Гадаад харилцааны яамнаас сануулж байна.