УИХ-ын байнгын хорооны ээлжит хуралдаанаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын С.Эрдэнийн мэдээллийг сонссон юм. Тэрбээр сүүлийн жилүүдэд улстөрийн болон сонгуулийн амлалтаас болж иргэдэд бэлэн мөнгө тарааж байгаа нь нийгмийн халамжийн салбарын нийт зардлын 80 хувийг эзэлж байгааг хэлэв. 21 мянган төгрөгийг иргэдэд олгосноор нийгмийн эдийн засгийн үзүүлэлтэд ямар нөлөө үзүүлэв гэдэг дээр судалгаа хийхэд эерэг үзүүлэлт харагдахгүй байгаа.
21000 төгрөг олгох замаар ядуу хэсгийн амьжиргааг дэмжих үү, эсвэл ажлын байр бий болгох, хүмүүсийг чадавхжуулах, мэргэшүүлэхэд асуудлыг авч үзэх нь илүү оновчтой, үр дүнтэй байх уу гэдэг дээр яамны зүгээс судалгаа хийж байна. Харин түрүүчийн Засгийн газрын дутуу олгосон 21000 төгрөгийг энэ жил гүйцээж олгохоор улсын төсөвт мөнгө суулгасан ажээ.