logo
Бяцхан дүү нартаа зориулсан соёл урлагын  хөтөлбөр

Бяцхан дүү нартаа зориулсан соёл урлагын хөтөлбөр

2013/05/29
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу хүүхдийн баяр удахгүй тохиох гэж байна. Хүүхэд бүхний хүсэн хүлээдэг хүүхдийн баяраар эцэг эхчүүд хүүхдүүдээ баярлуулах гэж хүүхдийн парк орж, бэлэг авч өгөхөөс хэтэрдэггүй. Тэгвэл энэ жилийн хувьд хүүхэд багачуудад зориулсан олон үзвэр үйлчилгээ, арга хэмжээ зохион байгуулагдах юм. Хүүхэд багачуудын очих дуртай газрын нэг Үндэсний соёл амралтын хүрээлэнд Бонгын шоу, хөгжим бүжгийн үзүүлбэр, хүүхэлдэйн театрын тоглолтуудыг бүх насны хүүхдүүдэд зориулан тоглох юм. Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 5-р сарын 31-ээс 6-р сарын 2-ны өдрүүдэд “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн шилдэг драмын жүжиг,  Хүүхэлдэйн театрт 6-р сарын 1-ний өдөр 13:00, 16:00 цагуудад Монгол ардын үлгэр “Болдоггүй бор өвгөн”, “Лусын хааны охид” жүжгүүд, Улаанбаатар паласт 6-р сарын 1-ний өдрийн 14:00, 19:00 цагт “Дэлхийн илбэ- Монголд”, “Ben Murphy /Las Vegas/ -ийн шоу, “Royal танхим”-д – 12:00, 16:00, 18:00 цагт Хүүхдийн баярын тоглолтууд болох юм байна. Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 5-р сарын 25-30-ны өдрийн 15:00-17:00, 17:00-19:00 “Шидэт торх” ТББ-ын Хүүхдийн жүжиг тоглогдох бөгөөд 5-р сарын 30-аас 6-р сарын 2-ны өдрүүдийн 12:00-14.00, 14:00-16:00 цагт “МАСК” продакшн ”Буратино” Хүүхдийн жүжиг тавих гэж байна. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт 6-р сарын 1-ний 17:00 цагт Хүүхдийн концерт, 6-р сарын 2-ны өдрийн 17:00 цагт Л.Делиб “Цэнхэр нүдэн бүсгүй” балет тоглогдох юм. Монголын Үндэсний циркэд 5-р сарын 25-30-ны өдөр, 6-р сарын 1- 3-ны өдрүүдэд 14:00, 18:00 цагт “Москвагийн циркийн сургуультай амьтад Монголд” тоглолт болно. ”Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид 5-10 насны багачуудад зориулан “Янзган хүрээ” мюзикль, “Алтан түлхүүр”, “Миний чин зоригт бяцхан найз”  адал явдалт жүжгийг 11-16 насныханд “Мөрөөдлийн үзэг” “Хайрт Долгор багш”, “Галт тэрэгний тасалбар” хүүхдийн жүжгийг энэ сарын 26-31-нд тоглох юм. Мөн тасалбар авсан хүүхдүүдийг Үндэсний соёл амралтын хүрээлэнд 20, Оюун ухааны олон улсын музейд болон “Сантис” сургалтын төвийн зуны сургалт, сэтгэлд судлалын үндэсний төв, “Боломж дандаа чиний гарт” сургалт, Хүний нөөцийн сургалт хөгжлийн хүрээлэнгийн зуны сургалтуудад тус тус 10 хувийн хөнгөлөлт эдэлж, “Скайтел” компанийн D20 үйлчилгээнд сугалаа сугалах эрх авах юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш