logo
Английн хунтайжийн Арменид хийх анхны айлчлал

Английн хунтайжийн Арменид хийх анхны айлчлал

2013/05/29

Уэльсийн хунтайж Чарльз энэ сарын 28-30-нд Арменид айлчлахаар болжээ. Энэхүү айлчлал нь хатан хааны гэр бүлийн гишүүний хийх анхны айлчлал болох  аж. Тэрбээр “Ереван, миний хайр” гэдэг буяны сангийн шугамаар зочлох юм байна. Тус сан Армений нийслэлийн уран барилга, дурсгалын өвийг хадгалах, сэргээх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучууд, ядуу зүдүү айл өрхийн амьдралын түвшинг сайж руулахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг гэнэ.

Хунтайж Чарльз, Армений Ерөнхий сайд, Их Британид суугаа элчин сайдаар ажиллаж байсан Армен Саркисян нар Ереванд тус сангийн хүрээнд буяны ажил эрхэлдэг юм байна. Уэльсийн хунтайж энд айлчлах үедээ ЮНЕСКО дэлхийн соёлын төв хэмээн хүлээн зөвшөөрсөн эртний гар бичмэлүүд хадгалдаг байрыг үзэж сонирхох аж. Перс, араб, япон, орос болон иврит хэл дээрх эртний гар бичмэлүүд энд байдаг юм байна.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш