Хятадын нийслэлд H7N9 вирусээр халдварласан хүний тоо хоёр болсон тухай ИТАР-ТАСС агентлагаас мэдээллээ. Хайдень дүүрэгт зургаан настай нэг хүү уг вирусээр өвчилсөн байна. Хүүд H7N9 вирусын халдвар өнгөрсөн мягмар гарагт илэрсэн бөгөөд эмнэлэгт хүргэгдсэний маргааш хүүгийн биеийн байдал хэвийн болсон учир тэрбээр цэцэрлэгтээ явж эхэлсэн гэнэ. Харин шинж тэмдэг дахиад илэрсэн хүүд хийсэн шинжилгээний хариу H7N9 вирусын халдвар авсан болох нь батлагдсан байна.