Өнгөрсөн Даваа гарагийн шөнө америкийн нисэгчгүй онгоцууд Афганистантай хил залгаа Пакистаны Хойд Вазирстанд халдсан цохилтөгчээ. Пакистаны ГХЯ-ны төлөөлөгч: «Ийм дайралт Пакистаны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг зөрчиж байна» хэмээн мэдэгджээ. Хойд Вазиристаны засаг захиргааны төв Мираншах хотын орон сууцны байшинг пуужингаар буудсаны уршгаар наанадаж 7 хүн амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархджээ. Хэлмэгдэгсэд лалын хэт даврагч хууль бус бүлгүүдийн гишүүд байсан гэж америкийн цэргийнхэн мэдэгдэв. Урьдчилан мэдээлснээр тэд бүгд пакистаны «Техрик-и-талибан Пакистан» талибуудын хөдөлгөөний гишүүд байсан аж.