logo
Дэлхий дахинаар

Дэлхий дахинаар "Энхийг сахиулагчдын өдөр"-ийг тэмдэглэж байна

2013/05/30
НҮБ  энэ өдрүүдэд Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тэмдэглэж байна. НҮБ-ын АЗ энхийг сахиулах ажиллагаа нь 65 жилийн түүхтэй. Дэлхий дахины бараг бүх халуун цэгт нийт 67 энхийг сахиулах ажиллагаа явуулжээ. Одоогийн байдлаар НҮБ-ын энхийг сахиулах 16 ажиллагаанд 113 мянган хүн оролцож байна. НҮБ Олон улсын энхийг сахиулагчийн өдрийг тэмдэглэхдээ  даян дэлхийн энхийг сахиулах үйл ажиллагаагааг орчин цагийн шинэ бодит тэмцэл сөргөлдөөнтэй уялдуулан явуулж ирсэн. НҮБ-ын АЗ-ийн энхийг сахиулах арга хэмжээ  Ойрхи-Дорнодод зөвшөөрөлтэй цэргийн ажиглагдчыг илгээснээр 1948 онд эхэлжээ. 1956 онд Суэцын сувгийн хямралын улмаас анх удаагаа энхийг сахиулахаар зэвсэгт цэргүүдийг оруулжээ. 1948 оноос нийт 1,3 мянга орчим энхийг сахиулагчид янз бүрийн ажиллагаанд амь үрэгджээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш