logo
Умард Солонгос Сөүлд энхийн гэрээ байгуулах саналыг тавьжээ

Умард Солонгос Сөүлд энхийн гэрээ байгуулах саналыг тавьжээ

2013/05/30
Умард Солонгос  Өмнөд Солонгост 1940-1945 оны Солонгосын дайны дараа байгуулсан гэрээний оронд энхийн гэрээ байгуулах тухай санал тавьлаа гэж БНАСАУ- ын намын төв хэвлэл “Нодон синмун” сонин өнөөдрийн дугаартаа мэдээллээ.

Сонинд: Хуучин үеийн “дайны хоцрогдсон” эвлэрлийн тухай гэрээг энхийн байнгын дэглэмээр солих “онцгой шаардлага” байна гэжээ. Нийтлэлд Солонгосын хойгийн түр хугацааны эвлэрлийн гэрээ нь “Умард Солонгосыг боож алахыг“ оролдож байгаа АНУ-ын хувьд ашигтай гэжээ. Цааш нь  "Өнгөрсөн хугацаанд энхийн гэрээг байгуулах нь Солонгосын хойгт цөмийн зэвсэгтэй холбоотой хурц тулгамдсан асуудлуудыг гаргахгүй байх байсан.

Өмнө нь Умард Солонгос  “АНУ-ын зүгээс байнгын аюул заналхийлж байгаа нөхцөлд” өөрийн цөмийн чадавхаас татгалзахгүй гэж мэдэгдсэн. Солонгосын хойгийн байдал нь өнгөрсөн 3-р сард АНУ болон Өмнөд Солонгос томоохон хэмжээний цэргийн хамтарсан сургуулилитууд хийсний улмаас хурцдаж эхэлсэн. Умардын эрх баригчид мэдэгдэлдээ, хэрвээ цэргийн өдөөн хатгалга явуулах юм бол “дайны үеийн хуулиар” хариу цохилт өгөх болно"  гэсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш